Төв банк, Гүйцэтгэх захирлын ажлын албанд Орчуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
ХААН Банкны Төв банкны газар нэгжүүдэд чанартай аман болон бичгийн орчуулгын үйлчилгээг өгөгдсөн хугацаанд багтаан үзүүлэх, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах, банкны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шаардлага
- Англи хэл, хэл шинжлэл, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний орчуулагчаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Англи – Монгол, Монгол – Англи хэлний хооронд дагах орчуулга, синхрон орчуулга, болон бичгийн орчуулгын өндөр ур чадвартай;
- Англи, Монгол хэлний дүрмийн маш сайн мэдлэгтэй;
- Англи, Монгол хэлээр бичиг баримт боловсруулах өндөр ур чадвартай
Нэмэлт шаардлага
- TOEFL, IELTS-ийн өндөр оноотой бол давуу тал болно.
- Бизнес болон банкны салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Зан төлөвийн шаардлага
- Багаар ажиллахаас гадна бие даан ажиллах чадвартай, хүнтэй харилцах чадвартай;
- Эерэг хандлагатай, шударга, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, ёс зүйг баримталдаг;
- Өөрийгөө дайчлан, олон зүйлсийг нэг дор хийх чадвартай, ажлаа хугацаандаа хийдэг;
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар ЭНД ДАРЖ зангиа хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетаа бөглөх ба нэмэлтээр jobs@khanbank.com имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээж болох юм.Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.04.25-ны өдрийг дуустал;Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.