ҮЙЛДВЭРИЙН МАСТЕР /14Х14 ЭЭЛЖ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тэсрэх бодисын үйлдвэрлэлийн технологийн горимыг мөрдөж, ээлжийн үйл ажиллагааг найдвартай удирдах
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь биелүүлэх
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн хамгааллын журмыг чанд мөрдүүлэх
- Ээлжийн ажилчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, хяналт тавих, тайлагнах
- Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний зарцуулалт, чанарын хяналтыг хариуцах
- Үйлдвэрийн осол, зөрчлийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх
- Операторын өдрийн ажлын тэмдэглэлд төхөөрөмжийн ажилласан цаг, техникийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үлдэгдэл, хийгдсэн үзлэг үйлчилгээ, гарсан гэмтэл, өөрчилсөн тохируулга зэрэг мэдээллийн бүртгэл хөтлөлтөд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер, Химийн инженер, үйлдвэрлэлийн инженер, механик инженер эсвэл холбогдох мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
- Үйлдвэрийн орчинд 2 ба түүнээс дээш жил ажилласан (тэсрэх бодис, химийн үйлдвэрлэлийн туршлага бол давуу тал);
- Баг удирдан ажиллаж байсан туршлагатай;
- Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцооны талаар мэдлэгтэй
- Ээлжийн зохион байгуулалт, багийн менежмент, хяналт тавих чадвартай;
- Техник, тоног төхөөрөмжийн үндсэн ойлголттой
- Судалгаа, дүгнэлт анализ хийх чадвартай;
- Хувийн харилцаа, зан чанар, зохион байгуулалт сайтай;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах үйлдвэрт 14х14 ээлжээр ажиллана.
Нэмэлт боломж
- Уртын ээлжийн нэмэгдэлтэй
- Эрүүл мэндийн цогц даатгалтай
- Бүтээлийн нэмэгдэл цалинтай
- Нэмэгдэл цалин хөлсийг хуулийн дагуу олгоно.
- Өсөн дэвших боломжтой
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.