Санхүүгийн шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бизнесийн салбарын судалгаа хийх, санхүүгийн шинжилгээ хийх
- Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй дотоод ба гадаад хүчин зүйлсийн шинжилгээ хийх.
- Зах зээлийн нөхцөл байдлыг үнэлэх, бизнесийн шийдвэр гаргалтад нөлөөлөх, дэмжлэг үзүүлэх-эдийн засгийн тооцоолол хийх.
- E-Commerce, B2B, B2C, C2C зах зээлийн судалгаа, тооцоолол хийх туршлагатай.
- PESTEL шинжилгээ (улс төр, эдийн засаг, нийгэм, технологи, экологи, хууль эрх зүй) боловсруулах чадвартай.
- Зардал-өгөөжийн шинжилгээ, үр ашгийн тооцоолол хийх.
- Бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хянах, өртөг тооцоолол хийх, санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх.
- Удирдлагад зориулсан тайлан, танилцуулга бэлтгэх чадвартай.
- Power BI болон бусад BI хэрэгслээр тайлан боловсруулах, өгөгдлийг дүрслэх, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чадвартай.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, дата анализын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Санхүүгийн төлөвлөлт, бизнесийн төлөвлөлт, тайлан боловсруулах чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
- Excel, Power BI, SPSS, R эсвэл Python зэрэг өгөгдөл боловсруулах программ хангамжийн мэдлэгтэй.
- Аналитик сэтгэлгээтэй, мэдээллийг оновчтой дүгнэж удирдлагын түвшинд зөвлөмж гаргах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Эхлэл Өрнөл ХХК нь үйл ажиллагаагаа 10 жилийн турш тасралтгүй эрхэлж буй, Монголын цорын ганц эх, хүүхдийн өдөр тутмын 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлсэн франчайз дэлгүүр юм.
- Бид худалдаа, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зарлаж буй ажлын байр маань эх, хүүхдийн зах зээлийн хамгийн өндөр эрэлттэй салбарт хамаарах онцлогтой. Мөн томоохон групп компаниудтай хамтран ажилладаг нь таны ирээдүйг баталгаажуулж, амжилтад хүргэх, олон талт харилцаа хамтын ажиллагааны дадлага туршлагад тань бодитой хувь нэмэр оруулах сонголт байж чадна гэдэгт илтгэлтэй байна.
- Та:
- Ажилдаа идэвхитэй хандлагатай,
- Асуудалд дайчин, шийдэлд чиглэсэн хандлагатай
- Бусдад зааж сургахыг манлайлал болгодог,
- Багийн уур амьсгал, шийдвэрийг хүндэлдэг бол бидэнтэй нэгдээрэй
- Ажлын байртай холбоотой мэдээллийг Даваа-Баасан гарагийн 09-18 цагийн хооронд Хүний нөөцийн 90017170 дугаараас авна уу.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Microsoft Power BI
- Гүйцэтгэлийн удирдлагын систем
- Санхүүгийн тайлан гаргах сургалт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.