АХЛАХ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ахлах инженер (Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт)
- Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт болон холбогдох системүүдийн дизайн багцууд болон дэлгэрэнгүй дизайныг хянаж, батлах, зохицуулах баримт бичиг болон дотоод шаардлагуудтай нийцэж байгааг баталгаажуулах.
- Процесс болон ашигт усыг дамжуулах шугам, гал унтраах систем болон бусад гидравлик сүлжээнүүдийн техникийн үнэлгээ болон гидравлик тооцоолол хийх.
- Ус хангамж, ариутгах татуурга, халаалт, агаар сэлгэлт болон дулааны системүүдийн техникийн үзүүлэлтүүд, зураг төсөл, төлөвлөлтүүдийг боловсруулах.
- Барилга угсралтын ажилд хяналт тавих, материал хүлээн авалт болон нийцлийн шалгалт хийх.
- Урьдчилсан ашиглалтын болон ашиглалтын үйл ажиллагаанд оролцож, бүх системүүд аюулгүй, үр ашигтай, бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах.
- Дотоод багууд болон туслан гүйцэтгэх компаниудтай хамтран дизайн, материал, суурилуулалтын үйл явцыг оновчтой болгох, тооцоолох.
- Төслийн үе шатуудад аюулгүй байдал болон зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хянах.
- Техникийн санал, процессын урсгалын схемүүд болон бусад холбогдох техникийн баримт бичгийг боловсруулахад хувь нэмрээ оруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ус хангамж, ариутгах татуурга, Халаалт, агаар сэлгэлтийн инженерчлэл буюу холбогдох мэргэжлээр мэргэшсэн.
- Ус хангах, ариутгах татуурга болон халаалт, агаар сэлгэлтийн зураг төсөл болон угсралтын чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
- Гидравлик тооцоолол хийх чадвартай, гидравлик загварчлалын программ хангамж дээр ажиллаж байсан (жишээ нь: Mike Urban, EPANET, Zulu) туршлагатай.
- Монгол улсад болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй зураг төсөл, барилга угсралтын болон ашиглалтын стандарт, норм, журмуудын талаар сайн мэдлэгтэй.
- Салбарын зураг төслийн стандартууд (SNiP, GOST, VSN, SP гэх мэт) болон холбогдох дүрэм, журмуудын талаар өндөр мэдлэгтэй.
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.