БАРТЕНДЕР /ХАРД РОК КАФЕ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уух зүйлсийг жорын дагуу зөв хийх .
- Архи согтууруулах ундаагаар хариуцлагатай үйлчлэхэд манлайлж ажиллах.
- Хоолоор үйлчлэх.
- Бэлэн мөнгө болон бусад хэлбэрийн төлбөр тооцоог хийх.
- ПОС –ийн системийг зөв хэрэглэж борлуулалтын гүйлгээ хийх .
- Насанд хүрсэн эсэхийг үнэмлэх бичиг баримтуудыг шалган – архи согтууруулах ундаагаар үйлчлэх
- Зочдыг ариун цэврийн өрөө болон бусад хэсгүүд рүү чиглүүлэх.
- Бусдад нөлөө үзүүлэхүйц бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх.
- Санал болгон борлуулах- туршлагаар батлагдсан арга техникүүдийг ашиглах.
- Баарны хэсгийг үргэлж эмх цэгцтэй үзэмжтэй цэвэрхэн байлгах.
- Бүтээгдэхүүний зохистой тоо хэмжээг бүрдүүлж ажиллах– агуулахаас бараа нэмэх & тооллого хийх.
- Ликор, шар айраг, дарс болон шилэн эдлэлүүдийг ээлжийн туршид нэмж дүүргэх.
- Баарны хүнсний бүтээгдэхүүний огноог нааж хөргөгчид хадгалах.
- Гурван тасалгаатай угаалтуур болон цахилгаан аяга таваг угаачийн ашиглах – тоног төхөөрөмж, баарны жижиг багаж хэрэгсэл, болон шилэн эдлэлүүдийг байнга угааж ариутгаж хэрэглэх.
- Нээх, хаах болон бусад ажил үүргүүдийг хийх – үйлчилгээнд бэлдэх/хаах үед баарны хэсгээ цэвэрлэх буулгах, гаргах, давцан тавиуруудыг арчих цэвэрлэх, шалаа шүүрдэх, угаах, гм.
- Зочны асуултуудад – зөв алдаагүй мөн хүндэтгэлтэй хариулах.
- Мemorable –ийн талаар мэдлэгтэй байж зочидтой сонирхолтой яриа өрнүүлэх.
- Зочдыг хөгжөөн өөрийн “Хөгжилтэй фенүүд.”-ийн тоог нэмэгдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бартендер хийсэн ажлын туршлагатай байх.
УР ЧАДВАР
- Завгүй бужигнаантай хурдтай нөхцөлд сандрахгүй тайван ажиллах.
- Өндөр түвшний зохион байгуулалттай, диталь бүрд анхаарлаа хандуулах болон яаралтай үеийг мэдэрдэг байх.
- Зочидтой эерэг нөхөрсөг хандлагаар харьцах эерэг мэдрэмж төрүүлэх
БИЕИЙН ХҮЧНИЙ ШААРДЛАГА
- Зааланд уртасгасан цагаар (зогсох, явах, өвдөглөх, хөлөө нугалж доошоо суух) наашаа цаашаа явах .
- Гар болон бугуйгаар хийх хөдөлгөөнүүдийг олон дахин давтамжтайгаар хийх чадвартай байх.
- Өөрийн Санаагаа үгээр болон мэдэрч илэрхийлэх солилцох
- Ажлын шаардлагаар эд зүйлсийг нааш нь цааш нь болгох (өргөх, түлхэх, татах, тэнцвэрээ олох, өргөх) 5 килограм хүртэл.
- Биеэрээ эргэх тойрог хийх зэрэг хөдөлгөөнийг чөлөөтэй хийдэг байх
- Халуун хүйтэн, химийн бодистой, дуу чимээ ихтэй орчинд ажиллах чадвартай байх.
НЭМЭЛТ ШААРДЛАГУУД
- Ажил хийх насанд хүрсэн байх.
- Архи согтууруулах ундааг зарахад хуулийн дагуу зөвшөөрөгдсөн насанд хүрсэн байх.
- Хүнсний аюулгүй ажиллагаа & ариутгалын зааварчилгааг биелүүлж ажиллах.
- Аюулгүй ажиллагааны ерөнхий стандартыг биелүүлж ажиллах.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.