Мужаан-Хүүхдийн парк
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын тохижилт, барилга, байгууламжийн модон хийц, эд анги, тавилга, хашлага, шат, саравч зэрэг бүтээцийн урсгал засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
- Цогцолбор газрууд дахь (Миний Монгол, Дархан 50, Морин хуур, Эрдэнэтийн гүүр зэрэг) модон байгууламжийн элэгдэл, эвдрэл гэмтлийг тогтмол үзлэгээр илрүүлж, шаардлагатай үед шуурхай засварлах
- Байгууллагын үйл ажиллагаанд зориулсан тавилга, тайз засал, сандал, сүүдрэвч, самбар, хаяг гэх мэт модон хийцийн үйлдвэрлэл, угсралт, суурилуулалт хийх
- Засвар, мужааны ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах
- Хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зөв ашиглан хадгалах
- Төсөв, материалын зарцуулалтыг хэмнэлттэй, үр ашигтайгаар зохион байгуулах, тайлагнахад дэмжлэг үзүүлэх
- Цэвэр цэмцгэр, соёлтой ажлын байрыг бүрдүүлж, хог хаягдлыг аюулгүй зайлуулах, орчныг бохирдуулахгүй ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсрол:
- Тусгай дунд буюу мэргэжлийн боловсролын үнэмлэхтэй (мужаан, модон эдлэлийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр)
- Мэргэжил: Мужаан, модон хийцийн техникч эсвэл мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператор
- Мэргэшил:Модон хийц эдлэл, тавилга угсрах, засварлах, мужааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах талаар мэргэшсэн
- Барилгын мужаан, тавилга угсралтын чиглэлээр ажиллах чадвартай
- ХАБЭА-ийн анхан болон дунд шатны сургалтанд хамрагдсан байх
- Туршлага:Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
- Модон хийцийн засвар, угсралт, урсгал засварын ажлуудад оролцож байсан бол давуу тал болно
- Ур чадвар:
- Мужааны багаж хэрэгслийг зөв зохистой ашиглах чадвартай
- Ажлын зураг, зааварчилгааг уншиж ойлгож гүйцэтгэх чадвартай
- Ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай
- Биеийн хүчний ачаалал даах чадвартай, тэсвэртэй
- Багаар ажиллах, харилцааны эерэг соёлтой, цаг баримталдаг
- Ажлын чанарт хариуцлагатай ханддаг, хэмнэлттэй сэтгэлгээтэй
Нэмэлт мэдээлэл
-
Хоол болон унааны зардлыг үндсэн цалин дээр нэмж олгоно.
-
Илүү цагаар ажилласан тохиолдолд төсвийн тухай хуулийн дагуу илүү цагийн нэмэгдэл хөлсийг бодож олгоно.
-
Ажлын гүйцэтгэл, хандлага, бүтээмжид үндэслэн сар бүрийн үндсэн цалингийн 25% хүртэлх хэмжээтэй ур чадварын нэмэгдэл олгох боломжтой.
-
Хүүхдийн инээмсэглэл, хамгийн дурсамжтай мөчүүдийг бүтээх ажилд таны оролцоо үнэлж баршгүй. Та зөвхөн ажил хийгээд зогсохгүй, ирээдүйн сайхан сэтгэлтэй иргэдийг төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
- Бид байгаль эх дэлхийгээ хамгаалдаг. CV-гээ хаягаар цахимаар ирүүлвэл бид баярлах болно.
Бусад
БайршилДархан хот
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70376061, 99774090, 99668588
ФаксБайхгүй
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.