Санхүүгийн ахлах шинжээч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Групп компанийн нэгтгэл тайлан бэлдэх, шинжилгээ дүгнэлт хийх
- Бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой судалгаа шинжилгээ, тооцоолол хийх
- Компанийн санхүүгийн төсөв боловсруулах, шинжлэх, санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих,
|
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүгийн менежмент, эдийн засагч мэргэжлээр баклавр болон түүнээс зэрэгтэй
- Санхүүгийн шинжээч, санхүүгийн менежерээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
-
Судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт хийх, тайлагнах чадвартай,
Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай
MS Excel болон PP, Power BI програмыг өндөр түвшинд эзэмшсэн байх
- Англи хэлний аман болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
-
CFA, Групп компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Хотын төвийн тав тухтай ОФФИС
- Ажлын үг дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон "УЯН ХАТАН ЦАГ" -ийн системтэй.
- Олон салбарын бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн систем хэрэгжүүлсэн.
- "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ИОГА", "ФИТНЕСС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ" зэрэг ажилтнаа дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг.
- ЗАЛУУ ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7777-2323 /200/, 88693669
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.