Гүний уурхай - Сагстай өргөгчийн оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сагстай өргөгчийг өдөр тутмын ажиллагааг хариуцах
- Сагстай өргөгчийн аюулгүй байдлыг хангах
- Сагстай өргөгчийг засварлах, хэвийн ажиллагааг шалгах
- Сагстай өргөгчийн өдөр тутмын тайланг гаргах
- Ажлын талбай дахь аюулгүй ажиллагааг хангах
- Ажлын явцад шаардлагатай тоног төхөөрөмжийг ашиглах
- Ажлын байрны нөхцөл болон аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх
- Бусад ажилчидтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сагстай өргөгчийн операторын мэргэжлийн үнэмлэхтэй байх
- Сагстай өргөгчийн ажиллагааны талаар мэдлэгтэй байх
- Жолооны С болон М ангилалтай байх
- Оюутолгой - Гүний уурхайд тоног төхөөрөмж ажиллуулж байсан бол давуу тал болно
- Гүний уурхайд өдөр, шөнийн ээлжинд ажиллахад эрүүл мэндийн хувьд тохирохуйц байх
- Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын талаар мэдлэгтэй байх
- Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох чадвартай байх
- Эрсдэл, аюулыг үнэлэх чадвартай байх
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой
- Өмнөговь аймаг, Ханбогд суманд амьдардаг бол давуу тал болно.
- Оюу толгой сайтын дүрэм, журам, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгтэй, сап дугаартай бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас88078468, 99080190, 99009051
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.