Туркийн алдартай дотуур хувцасны SUWEN brand-ийн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах, худалдан борлуулах, үйлчлүүлэгчдэд шуурхай, соёлтой үйлчлэх ажлыг гүйцэтгэж ажиллана.
- Харилцааны чадвартай, хүнтэй харилцах сонирхолтой
- Цаг баримталдаг, хариуцлагатай
- Бараа бүтээгдэхүүн тайлбарлан таниулах чадвартай
- Бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байсан туршлагатай
- Дэлгүүрийн нүүр царай болохуйц зөв дүр төрхтэй бол давуу тал болно
- 26-38 насны эмэгтэй
Ажлын орчин нөхцөл:
- Туркийн алдартай дотуур хувцасны SUWEN brand-ийн дэлгүүрийн Монгол дахь эхний салбар дэлгүүрийг 2025 оны 02 дугаар сард амжилттай нээн ажиллаж байна.
- Ажиллах дэлгүүрийн байршил Хан-Уул дүүргийн мишээл худалдааны төвд байрлах Little Venice худалдааны гудамд.
- Ажлын цаг өглөө 10:00 - 21:00 цагийн хооронд 2 өдөр ажиллаад 2 өдөр амрах дарааллаар ажиллана.
- Хоол унааны мөнгө олгоно
- Нийгмийн даатгал төлж ажиллана.
- Үндсэн цалин 1,500,000 төгрөг +борлуулалтын хувь
- Шинээр нээгдэж буй дэлгүүр тул нэмэгдэл цалинг 4 сар тутам үе шаттай шинэчилж сайжруулахаар зорин ажиллаж байна.
- Жилд 2-4 дэлгүүр нээх зорилготой тул таны цаашдын карьер төлөвлөлт, болон олон олон боломжууд гарах магадлал өндөртэйг онцолж байна.
- Ажилтнуудад чиглэсэн олон төрлийн арга хэмжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.
- Шилдэг ажилтан гадаадад аялах эрх болон бусад нэмэлт шагнал урамшууллуудыг төлөвлөөд байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.