Хөдөө аж ахуйн номын санд
- Чөлөөт сонголттой уншлагын танхим, ном, хэвлэлийн фондоор үйлчилгээ үзүүлэх
- Уншигдыг бүртгэх, лавлагаа өгөх, цахим лавлагааны болон татгалзлын өдөр тутмын бүртгэлүүдийг хөтлөх
- Уншигчдад зориулсан уулзалт, арга хэмжээ, сургалт зохион байгуулах
- Сан хөмрөгөөс сонголттойгоор цахим хэлбэрт хөрвүүлж, цахим сан бүрдүүлэх
- Соёл, олон нийтийн ажил зохион байгуулах, ном, хэвлэл сурталчлах, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах
- Номын сангийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг эрхэмлэдэг байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
2. Төрийн албан хаагчийн анкет (зааврын дагуу, бүрэн, зөв бөглөсөн байх);
3. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар,
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Гурван үеийн намтар;
6. Эрүүл мэндийн тодорхойлолт;
7. Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол багшийн тодорхойлолт)
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг (ХААИС-ийн Захиргааны байрны 201 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлэх)
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и-мэйл)-ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг эхний шатанд үнэлэх бөгөөд энэ шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
ХУД, 22-р хороо, ХААИС-ийн Захиргааны байр, 201 тоот өрөө
Утас: 75107777-522, 91919291
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.