Хоол зүйч /Ээлжийн 15/15/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цогц эмчилгээний хөтөлбөр болон үндсэн сувиллын эмчилгээний хоол, шим тэжээлийн төлөвлөгөө, хоолны цэс, технологи карт, технологи ажиллагааны зааварчилгаа боловсруулах
- Сувилуулагчдын хооллолтын үнэлгээг хийж, нэгтгэн дүгнэх
- Сувилуулагчдын биеийн онцлогт тохируулан хоол эмчилгээний зөвлөгөө өгөх
- Нийтийг хамарсан хоолны сургалт, зөвлөгөөн зохион байгуулах
- Сувилуулагчдын биеийн бүтцийг албан ёсны биеийн бүтэц тодорхойлох /Inbody970/ төхөөрөмжийн тусламжтай үнэлэх, түүнд үндэслэх хувьчилсан зөвлөгөө чиглүүлэг өгөх
- Сувилуулагчдад хоолны технологи ажиллагааны практик сургалт орох
- Сувилуулагчдад хоол шим тэжээлийн зохистой мэдлэг олгох сургалтын төлөвлөгөө гаргаж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, шаардлагатай гарын авлага мэдээлэл боловсруулах. Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд эмч эмнэлэгийн ажилтнуудтай үр дүнтэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- ШУТИС -н Хоол шим тэжээл судлалаар мэргэжил эзэмшсэн
- Эмчилгээний хоол зүйчээр мэргэжил дээшлүүлсэн эсвэл хүнсний технологичоор нарийн мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн
- Тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэгтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Бусдад зааж зөвлөх, сургалт орох чадвартай
- Эмнэлэгийн програм хангамж дээр үнэлгээ, тусламж үйлчилгээний тэмдэглэл хөтлөх чадвартай
- Үйлчлүүлэгч болон баг хамт олонтойгоо зөв боловсон харилцах, асуудлыг боловсруулж зөвөөр танилцуулах чадвартай
- Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Нарийсч суралцахад дэмжлэг үзүүлнэ
- Жилд 1 удаа гэр бүлийн 2 гишүүнийг 10 хоног сувилуулах эрх
- Сургалт хөгжил: Сувилал дээр зохион байгуулагдах кредиттэй сургалтанд суух;
- Ээлжийн хуваарь: 15 хоног ба үүнд замын хоног ороогүй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.