Борлуулалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх,
- Компанитай хамтран ажиллах боломжит үйлчлүүлэгчдийг хайж олох, зөвлөх,
- Ажлын гэрээ болон захиалга дээр ажиллах чадамжтай,
- Захиалга: ачааны байршлыг хянах, хүргэгдэх хугацааг тооцоолох, үйлчлүүлэгч, гүйцэтгэгч нартай харилцах, тээврийн баримт бичгийг шалгах (CMR, нэхэмжлэх, ачааны мэдээллийн хуудас гэх мэт), шинээр гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэх,
- Албан томилолтоор ажиллах /олон улсын/, үзэсгэлэн, хурал зөвлөгөөнд оролцох,
- Авлагын үйл ажиллагаанд оролцох.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, гадаад худалдааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн,
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Логистикийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол том давуу тал болно,
- Хамтран ажиллах бүс нутгийн онцлогийг судлаж мэдэх чадамжтай байх,
- Компанийн үр ашгийг дээшлүүлэхэд идэвхи санаачилгатай оролцох,
- Орос хэлний мэдлэгтэй байх /Англи хэлтэй бол давуу тал болно/.
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Олон улсын компанид ажиллаж өөрийгөө хөгжүүлэх боломж,
- Найрсаг хамт олон,
- Сургалт, хөгжил: ажлын эхний өдрөөс шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр,
- Танд тохирсон цалин хөлс, (үндсэн цалин + KPI), таны орлогыг нэмэгдүүлэх бодит боломж.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.