Төлөвлөлтийн ахлах
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн стратеги төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу уурхайн үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой ойрын, дунд болон урт хугацааны төлөвлөлтийг боловсруулах, олборлолтын шинэ арга зүйг судалж, санал болгох, уул уурхайн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг ахлах удирдлагад танилцуулах, батлуулах, уул уурхайн хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөлтийн хэсгийг хариуцаж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны журмыг сахиулах
- Уул уурхайн олборлолтын богино, дунд болон урт хугацааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулж, холбогдох төсвийн хэрэгжилтийг зохицуулах ажлыг удирдан зохион байгуулахыг хариуцах үндсэн зорилтын хүрээнд дараах ажил, үүргийг гүйцэтгэнэ:
- Далд уурхайн хэлтсийн менежерээс даалгавар хүлээн авах, төлөвлөлтийг оновчтой болгоход чиглэсэн боловсруулалт, гүйцэтгэлийг хариуцаж, төслийн хамгийн үр дүнтэй чиг хандлагыг дагаж мөрдөх;
- ТЭЗҮ-ийн дагуу бүтээн байгуулалт, олборлолтыг уялдуулах, ХАБЭАБО-ны шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх, ордын нөөцийг бүрэн ашиглах, тэдгээрт хяналт тавих;
- Уул уурхайн олборлолтыг төлөвлөгөөний дагуу оновчтой, тогтмол явуулахад дэмжлэг үзүүлж, нөөцийг оновчтой хуваарилах замаар үр ашигтай удирдах;
- Төлөвлөлтийн инженерүүдийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны оновчтой уялдааг хангах;
- Шууд тайлангаар гүйцэтгэх ажлыг оновчтой хуваарилах, ажлын даалгаврыг шаардлагатай түвшинд гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, туршлагыг үнэлж, зааварчилгаа өгөх;
- Шууд тайлангийн явц, гүйцэтгэл, үр дүнг хянах, шаардлага тавих;
- Уурхайн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахын тулд уурхайн талбарын удирдлагын багтай үр дүнтэй хамтран ажиллаж, хэлтэс хоорондын төлөвлөлт, хуваарийг тогтвортойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
- Уурхайн ажлын хуваарьтай холбоотой зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, зөрчлийн шалтгааныг тогтоох, төслийн үйл ажиллагаанд эрэмбэлэх дарааллаар асуудлуудыг шийдвэрлэх;
- Гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор тайлагнаж буй ажилтнуудтай нягт хамтран ажиллах, дараах гүйцэтгэлийн төлөвлөлтөд саатал гарахаас зайлсхийх, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор асуудлыг шуурхай шийдвэрлэх;
- Хуваарь, хамрах хүрээнээс гажсан тухай удирдлагад мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шийдвэрлэх;
- Асуудлыг шийдвэрлэх үед бэлэн, ойлгомжтой, нэн даруй хэрэгжүүлэх боломжтой, тохирсон өөрчлөлт, шийдлийг санал болгож, танилцуулах;
- Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотойгоор ТЭЗҮ-д оролцох, инженерүүдэд туслалцаа үзүүлэх;
- Гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийх, дараах гүйцэтгэлийн төлөвлөлтөд саатал гарахаас зайлсхийхийн тулд асуудлуулыг шуурхай шийдвэрлэх, сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор тайлагнаж буй ажилтнуудтай нягт хамтран ажиллах;
- Оны эцсийн тайланг гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах;
- Хэлтсийн удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлж, бүх талын туслалцаа үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Далд уурхайн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн.
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Ордын ашиглалтын нөөцийг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тооцох;
- Тайлан мэдээлэл бэлтгэх боловсруулах, бэлтгэх;
- Ашиглалтын болон нөөцийн тайлан, мэдээг уншиж, төлөвлөх чадвартай;
- Хүдрийн биетийн загварчлал, уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой;
- Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг;
- Техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллуулах, ашиглах чадвартай;
- Англи хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд, СУРПАК, ДАТАМАЙН, АВТОКАД зэрэг уурхайн төлөвлөлтийн программууд дээр ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Уурхайн байршил: Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Цагаан цахирын алтны үндсэн орд
Төв оффис: Талбайн урд Аюуд таувер
Ажлын цаг: Даваа - Баасан гараг 08:00- 17:00 цаг эвэл 09:00 - 18:00 цаг
Шаардлагатай тохиолдолд уурхайн талбарлуу томилолтоор явж ажиллах боломжтой байх.
Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаал: Техник үйлчилгээний хэлтсийн дарга
Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: Урт хугацааны төлөвлөлтийн инжежер, Богино хугацааны төлөвлөлтийн инженер
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.