ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД УРЬЖ БАЙНА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодох бүртгэлийн системийг удирдах.
- Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах.
- Мөнгөн урсгалын тайлан гаргах, тайлагнах.
- Санхүүгийн мэдээллийн системд мэдээллийг оруулах
- Тооллогын хуваарь батлах, тайлан хянах.
- Санхүүгийн төсөв, төлөвлөгөө зохиох, шинжлэх.
- Санхүүгийн эрсдлийн болон бусад тооцоолол хийж дүгнэлт гаргах.
- Компанийн тайланг зохих хууль, журам, стандартын дагуу гаргаж, хугацаанд нь илгээх.
- Санхүү, бүртгэлийн албаны ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, чиглүүлэн ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ болон санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Санхүүгийн баримт бичиг боловсруулах, санхүүгийн төлөвлөлт, тайлан боловсруулах, хяналт хийх мэргэжлийн ур чадвар туршлагатай.
- Ерөнхий нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй.
Нэмэлт мэдээлэл
- Худалдаа борлуулалтын (retail) чиглэлээр ажиллаж байсан, Smart Logic программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Бид дараах нөхцлийг танд санал болгож байна.
- Уян хатан цагийн хуваарь /07:00-16:00, 08:00-17:00, 09:00-18:00, 10:00-19:00/
- Гүйцэтгэлээс хамаарсан сар бүрийн нэмэлт урамшуулал
- Өдрийн хоол
- Утасны хөнгөлөлт
- Фитнесс, бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх,
- Бүх төрлийн тэтгэмж (Төрсөн өдрийн цалинтай амралт, гэрлэлт, шинэ хүүхэд, бусад хүндэтгэх шалтгаан...)
- Компанийн ажилтнууд руу чиглэсэн бүх төрлийн идэвхжүүлэлтийн арга хэмжээ гэх мэт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.