ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, түүний үр дүнтэй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн соёлыг бүрдүүлэхэд шаардлагатай процессуудыг удирдах;
- Эрсдэлийн бодлого, журам, заавар, гарын авлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;
- Зээлийн багцийн эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлийн трендийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, төлөвлөгөө гаргах, үр дүнг хянах, тайлагнах;
- Байгууллагын эрсдэлийн дата мэдээллийг нэгтгэх, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж үнэлэх, дүн шинжилгээ хийх, эрсдэлийн удирдлагын арга аргачлалаар хангах, хянах, тогтмол сайжруулах
- Өндөр дүнтэй зээлд эрсдэлийн дүгнэлт гаргах;
- Байгууллагын нийт ажилтнуудад эрсдэлийн сургалт мэдлэг олгох, зөвлөмжөөр хангах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Математик загварчлал, статистик, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эрсдэлийн удирдлага, олон улсын стандарт, эрсдэлийн тренд, чиг хандлагын талаар мэдлэгтэй;
- Банк, санхүүгийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,
- Эрсдэлийн удирдлагын бодлого, журам, заавар боловсруулан, хэрэгжүүлж байсан туршлагатай;
- Тайлагнах, анализ хийх ур чадвар сайтай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
Нэмэлт мэдээлэл
Үндсэн цалин
Хотын А бүсэд байрлах шинэ тохиолог оффис
Ажлын уян хатан цагийн систем
Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа,
Ажилтны хөнгөлөлттэй зээлийн боломж
Ажилтны сайн сайхан байдлыг чухалчлах бодлого
20 саяын хамгаалалттай ажилтны эрүүл мэндийн даатгалд даатгуулах
Байгууллагын дэргэдэх ажилтны хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэгийн хөнгөлөлт
Гар утасны ярианы хөнгөлөлт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.