НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх;
- Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх;
- Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах;
- Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байсан бол бусад мэргэжилтэй байж болно
- MS Excel, Word зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Бие даан суралцах чадвартай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Банкны салбарт санхүү, бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Олон улсын болон МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч байх эсхүл тухайн зэргийг авахаар горилж буй бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.