ХАЙГУУЛЫН ГЕОЛОГИЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн эзэмшилд байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх эрэл, хайгуулын ажлыг удирдан зохион байгуулж явуулах
- Гадны байгууллагаас санал болгож буй талбайн талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажиллах
- Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын хуульд заасан хугацаанд хээрийн судалгааны ажлын төсөл, төлөвлөгөө, төсвийг бичиж батлуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геологич, Геофизикч эсвэл газрын тосны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 4-с доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэл дундаас дээш түвшинтэй байх
- Компьютерын тусгай программууд дээр ажилладаг байх
- Талбайн дүгнэлт, нөөцийн тооцооллыг үнэн зөв гаргах
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, хяналт тавих чадвартай
- Геологийн зураг зохиох, зургийн программ дээр зураглах чадвартай
- Тууштай, үнэнч шударга
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.