НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг ОУ-ын стандарт, Монгол улсын хууль, компанийн бодлого, журамд нийцүүлэн хэрэгжүүлэх, зохион байгуулах;
- Холбогдох хууль, дүрэм журам, зааврын дагуу бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, тайлагнах, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих;
- Удирдлагыг санхүүгийн бодит үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, санхүүгийн тоон мэдээлэлд үндэслэн, анализ судалгаа дүгнэлт хийж, Удирдлагад танилцуулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх;
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар албаны ажилтнуудад заавар, зөвлөмж өгөх;
- Тогтмол болон гэнэтийн тооллого хийх ажлыг удирдан зохион байгуулах, тооллогын явцад хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Ерөнхий нягтлан бодогчоор 3-5 жилийн ажлын туршлагатай;
- Санхүүгийн болон хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
- СТОУС болон татварын хуулийн мэдлэгтэй;
- Анализ дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чадвартай;
- Зарчимч, үнэнч шударга, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, эерэг харилцаа хандлагатай;
- Хариуцлагатай, нягт нямбай, удирдан манлайлах, багаар ажиллах чадвартай;
- Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх;
- Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.