* Барилгын зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулж, инженерийн техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих.
* Барилга угсралтын явцад үүсэх сөрөг үзэгдэлд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох
* Баригдаж дууссан барилга, байгууламжийг техникийн комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх, хянах.
* Баригдаж буй ажлуудын зураг, дизайн, техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээ, барилгын материал, инженерүүдийн ажлын гүйцэтгэл, ерөнхий хийсэн ажлуудын чанар хүлээн зөвшөөрөгдөж буй эсэх зэрэг бүх талын хяналт шинжилгээг хийж удирдлагад тайлагнаж байх.
* Туслан гүйцэтгэгч шалгаруулах тендерийн материал бэлтгэх
* Захиалагчийн инженерээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
* Зургийн программ дээр ажиллах чадвартай Материалын тооцоо, технологийн шийдэл болон судалгаа хийх чадвартай
* Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвар өндөртэй байх
* Талбайн инженер, нийт ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх байнгын аюулгүй ажиллагааг талбайд хэвшүүлэх, хянах
* Барилгын инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
* Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Бид хамтдаа сурдаг хөгждөг найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон / Шинэ ажилтанд зориулсан сургалтууд, Мэргэжлийн багштай англи хэлний сургалтууд, Албан тушаалуудад зориулсан Амжилтын эхлэл, Туршлага өсөлт хөгжил сургалт хөтөлбөрүүд, Мэргэжлийн ур чадварын сургалтууд, Бид Наночууд арга хэмжээ зэрэг олон сургалт, хөтөлбөр, үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой /
- Өрсөлдөхүйц цалин /Албан тушаал бүр цалингийн зэрэглэлээр цалин ахих боломжтой+ Ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал+хоол, унааны нэмэгдэл /
- Ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа / Нано Усан сэлэлтийн клуб, ууланд алхалт /
- Та ая тухтай оффис, олон улсын стандартын шилдэг агуулахын системтэй логистикийн төв
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.