Ашиглалтын туслах ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Станцын хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, гэмтэл саатлыг цаг хугацаа алдалгүй шуурхай засварлах,
- Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засварын ажлуудад заасан шаардлагыг хангаж ажиллах,
- Ил хуваарилах байгууламж, хаалттай хуваарилах байгууламж, генератор, трансформатор, бүх төрлийн таслуурууд, цахилгаан хөдөлгүүрүүд гэх мэт тоноглолын засвар үйлчилгээг гүйцэтгэх,
- Анхан шатны бичиг баримт хөтлөх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд, тусгай дундаас дээш боловсролтой
- ШУТИС - Дулаан цахилгаан станц болон холбогдолтой өөр мэргэжлээр суралцаж төгссөн шинэ төгсөгч байж болно
- Засварын монтёр/цахилгаан тоноглол, засварчны мэргэжилээр МСҮТ төгссөн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
- Цахилгаан станцын технологи ажиллагааны талаар мэдлэгтэй;
- Техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны дүрэм, ГАУСДүрмүүдийн талаар мэдлэгтэй байх;
- Хөдөө орон нутагт ростерын зохицуулалтаар тогтвор суурьшилтай ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
- ДЦСтанц болон Цахилгаан Дамжуулах Сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, уурхай үйлдвэрлэлийн салбарт засварын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Бусад
БайршилТөв аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.