Автогрейдерийн оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тухайн ээлжийн уулын үндсэн хөрс хуулалтын болон түүхий эд тээврийн техникүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын талбайг засах.
- Уурхайн мөргөцгийн, траншейн, гадаргуугийн, овоолгын гэх мэт үндсэн технологийн болон туслах замуудыг байнгын хусаж тэгшлэн замын тээх нэвтрүүлэх бэлэн байдлыг хангана.
- Уурхайд шинээр догол нээх траншейг нэвтрэх үед зам засах, уулын техникүүдийн аюулгүй хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.
- Шаардлагатай тохиолдолд ус зайлуулах суваг шуудуу ухах
- Техникийнхээ тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийх, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл, согогийн талаар байнга хянаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автогрейдерын операторын эрхийн болон мэргэжлийн үнэмлэх
- Уул уурхайн салбарт автогрейдерын оператороор 3 сараас доошгүй хугацаагаар ажиллаж байсан туршлагатай
- Идэвх санаачлагатай
- Харилцааны соёлтой
- Техник сэтгэлгээтэй
- Ажилд зүтгэлтэй
- Хөдөө орон нутагт ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.