НЯРАВ-борлуулалт /MAK EURO WINDOOR&VENTI/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материалыг батлагдсан ERP системийн урсгал болон эд хариуцагчийн үйл ажиллагааны журмын дагуу эрх бүхий албан тушаалтнуудын баталсан зөвшөөрөл, зориулалтын дагуу олгож бүртгэлд тусган ажиллах
- Бараа материалын бүртгэлийг хөтөлж тоолж баталгаажуулж байх
- Хариуцаж буй бараа материалын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл байдлыг байнгын хангаж, тогтмол хяналт тавьж хариуцан ажиллах
- Эргэлтийн хөрөнгийн тооллогыг тушаалын дагуу чанартай хийж гүйцэтгүүлэх, тооллогын бүртгэл, тооцоо бодсон актыг цаг хугацаанд нь үйлдүүлэх
- Бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын ачилтыг бүртгэлд тусган ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нягтлан эсвэл Няраваар 2-с дээш жил ажилласан туршлагатай
- Оффиссын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай /ERP програм дээр ажиллаж байсан бол давуу талтай/
- Холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй /НББОУ-ын стандарт, МУ-ын ННБ-ийн хууль, компанийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй/
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Налайх дүүрэгт ажиллах боломжтой байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.