ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ (АНГЛИ ХЭЛТЭЙ)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, хяналт шалгалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хянаж, сайжруулж ажиллах;
- Компанийн хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулж, үйл ажиллагааны бодит үр дүнг ханган ажиллах;
- Хяналт шалгалтын газрын үйл ажиллагааны бүтэц, төлөвлөгөөг боловсруулж холбогдох стандарт, шаардлага, дүрэм журам, ажлын горимд нийцүүлэн ажиллах;
- Хяналт шалгалтын газрын үйл ажиллагаа болон түүний харъяа нэгжийг мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлэх, өдөр тутмын шийдвэрийг мэргэжлийн түвшинд гаргах;
- Хяналт шалгалтын газрын үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах, манлайлан ажиллах;
- Удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, мэргэжлийн түвшинд биелүүлэн ажиллах;
- Хууль, дүрэм журмыг хянан нийцүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Хяналт шалгалтын газрын, болон хяналтын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, чадамжийг сайжруулах;
- Компанийн хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан арга аргачлалаар оновчтой зохион байгуулах, эрсдлийг зохих түвшинд бууруулж ажиллах;
- Эрсдэл, хяналтын чиг үүргийн хүрээнд ажиллах;
- Шаардлагатай бусад хараат бус хяналтын чиг үүргүүд.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул ашиглалт, уул уурхайн технологи чиглэлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй,
- Багийг сургах, мэргэжлийн түвшинд чиглүүлэх, зөвлөх, хамтран ажиллах чадвартай байх,
- Тайлан боловсруулах, уулзалт хурал удирдах, зөвлөмж боловсруулах, сургалт судалгаа хийх чадвартай,
- Уул уурхайн салбарт мэргэжлээрээ болон удирдах албан тушаалд 10 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
- Англи хэлний ахисан түвшний чадвартай байх (унших, бичих, сонсох, ярих),
- Хууль эрх зүйн мэдлэгтэй,
- Удирдан зохион байгуулах, манлайлах, илтгэх ур чадвартай,
- Асуудал шийдвэрлэх болон шийдвэр гаргах ур чадвар өндөр байх,
- Асуудалд нээлттэй хандах, хамтын ажиллагаа үзүүлэх тал дээр өндөр чадвартай байх,
- Гадаад мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд хамтран ажиллах ур чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
- Уул уурхайн томоохон төслүүд дээр уурхайн дарга эсвэл удирдах түвшний ажил хийж байсан;
- Мэргэжлийн дагуу гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
Багаар ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, орчин үеийн удирдлагын арга барилаар ажилладаг ГАЗРЫН ЗАХИРАЛ таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.