Хаяг реклам, хэвлэлийн YES XXK нь Монголд анх удаа менежментийн шинэ системийг нэвтрүүлж, суурьшуулах томоохон зорилгын хүрээнд ажлын өндөр бүтээмж, үр дүнг чухалчилдаг, цаашид сурч хөгжих сонирхолтой, компанийн үр ашиг, бүтээмжид хувь нэмрээ оруулахын тулд компанийн менежмент, стратегийн түвшинд ажиллаж, өөрчлөлт, манлайлал, бизнес процессийн чиглэлд ажиллах ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙГ хайж байна. Таны хийх ажил бол цаг бүртгэл, захиргаа, хөдөлмөрийн харилцаа төдийхөн зүйлүүд биш харин шинэ өөрчлөлтийг үүсгэн бий болгоход гар бие оролцон, хэвшүүлэн нэвтрүүлэх үйлс юм.
- Та хүний нөөцийн чиглэлээр суралцсан, бүрэн сайн мэдлэгтэй юу?
- Та үнэхээр өндөр бүтээмжтэй ажиллаж, бусдад сайн үлгэр дууриал үзүүлдэг үү?
- Та маш өндөр үр дүн гаргах дуртай, бусдад урам зориг өгч чаддаг гэдгээ батлан харуулсан уу?
- Та манай компанийн ажилчдын багийг бүрдүүлж бий болгох, ажлыг байрыг бэлтгэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг удирдан, хариуцах юм.
- Та үүнийг хийхийн тулд манай компанид шинээр хэрэгжүүлж буй менежментийн системийн сургалтад нэмж суралцана.
- Хамгийн чухал нь та үнэхээр бусдад тусалж, бусдыг дэмжин ажилладгаа батлан харуулсан байх ёстой. Танаас ажилтнуудын өндөр стандарт болон бүтээмжтэй байдлыг бий болгож, тогтоон барихыг хүлээх болно. Энэ бол бидний хэрэглэгчиддээ өгөхийг хүсдэг үйлчилгээний түвшин юм.
- Пушкин, Тургенев, Толстойн төрөлх хэлийг мэддэг бол давуу тал болно.
Манай компанийн зорилго:
ХЭРЭГЛЭГЧИД БОЛОН ТЭДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН , ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОНД ТАНИГДСАН , НЭР ХҮНДТЭЙ , САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ БОЛОХОД НЬ ТУСЛАХ.
Манай компанийн АЖИЛТНУУДЫН зорилго:
Ажилтан бүрийнхээ амьдралыг элбэг хангалуун, маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн болгож, байгууллагын зорилго болон улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулснаараа чин сэтгэлээсээ бахархдаг ажилтнууд бүхий компанийг хамтдаа бүтээн байгуулах.
Манай компани нь 1999 оноос хойш хаяг реклам, бэлэг дурсгал, хэвлэлийн чиглэлээр дагнан, тасралтгүй 22 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид салбартаа байнга анхдагч нь байж, тогтмол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник, технологиудыг нэвтрүүлэн нутагшуулж ирсэн болно.
Манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн yes.mn вебсайт, yesreclam Фейсбүүк хуудас, yes_reclam Инстаграмм хуудсуудаас авч болно.
ХҮСЭЛ БҮХЭН ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.