АВТЫН ЦАХИЛГААНЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Автын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлогоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал: электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер эвсэл Механик инженер мэргэжилтэй
- /Тусгай дунд, Дээд боловсролтой/
- Холбогдох чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай.
- Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй
- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машин цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй
- Цаашид хөгжих дэвших эрмэлзэлтэй
- Бие дааж өөрийн мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байх
- Эерэг хандлагатай багаар ажиллах чадвартай
- Техникийн англи хэлний суурь мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
14/14 ростроор ажиллах
Бид зөвхөн анкетийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай утсаар холбогдон ярилцлага товлох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас99067962, 99010470, 88002699, 89920218
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.