БАРИЛГА УГСРАЛТЫН МЕНЕЖЕР / Construction manager /
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн хариуцсан инженерүүдийн өдөр тутмын болон сарын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бүтээмжтэй үйл ажиллагааг хангах
- Байгууллагын чанарын бодлого, стандартыг төслийн инженерүүдэд зааварчилан зөвлөх, хангуулах
- Инженерийн шийдэл, сайжруулалтуудыг тухай бүрт боловсруулах, инженерүүдийн шийдэл, шийдвэрээр хангах
- Технологийн зааварчилгаа, ажил гүйцэтгэлийн зааварчилгаа зэрэг баримт бичгүүдийн дагуу төслийн инженерүүдийг удирдан хэрэгжилтийг хангуулах, хангах
- Гүйцэтгэгч байгууллагуудын ИТА хэсэгт хяналт тавих, шаардлагатай зааварчилгаа чиглүүлэгээр хангах
- Нийт инженерүүдийн өдөр тутмын ажилд чиглүүлэг өгөх, хяналт тавих, тайлан мэдээг авах, чиглүүлэг зааварчилгаа өгөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах
- Инженерүүдийн ХЭМАБ-ын хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
-
Инженерингийн бүх төрлийн баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай байх
-
Төслийн менежмент болон төслийн чанарын менежментийг хэрэгжүүлж байсан туршлагатай
- БНбД болон стандарт, Монгол улсын барилгын тухай хуулийн мэдлэгтэй
- Зураг төсөл дээр ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний болон барилгын инженерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- 3-с дээш жилийн хугацаанд баг удирдах байсан туршлагатай
- Өөрийн гэсэн хүчтэй зорилго, итгэл үнэмшилтэй бөгөөд түүнийгээ багийн гишүүдтэйгээ хуваалцдаг, нэг зорилгод багийн гишүүн бүрийг нэгтгэж чаддаг
- Багийн ажил үүрэг, эрхийн мэдлийн хувиарлалтыг оновчтой хийдэг, багийн гишүүн бүрийн чиг үүргийг тодорхой байлгадаг
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч "Ажиллахад таатай газар" ОУ-н сертификатын болзолыг хангасан барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.