Гүйцэтгэх захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн урт, дунд, богино хугацааны зорилгод хүрэх, бизнесийн төлөвлөлт стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хангах;
- Хариуцсан хэлтэс, алба нэгжийн удирдлагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, үр өгөөжтэй удирдлагаар хангаж компанийн санхүү, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх;
- Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр хийх;
- Бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх, төлөвлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх ;
- Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах;
-
Зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн борлуулалтын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих сайжруулалтад чиглэсэн шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Гүйцэтгэх удирдлага 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Удирдан зохион байгуулах, бизнес шинжилгээ хийх төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, судалгаа шинжилгээ хийх шийдвэр гаргах чадвартай;
- Зөв хандлагатай, багаар хамтран ажиллах чадвартай, удирдан зохион байгуулах чадвар өндөр байх,
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх,
Нэмэлт мэдээлэл
Монголын хамгийн өндөр оргил уулсаар нэрлэгдсэн Таван Богд Групп 1995 онд Японы FUJIFILM корпорацийн албан ёсны дистрибьютор болж үүсэн байгуулагдсан. Өдгөө бизнесийн 8 салбарт, 20 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компани, 12,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлүүд:
-
Ноолуур
-
Автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж
-
Нийтийн хоол, түргэн хоолны үйлчилгээ
-
Банк & санхүү
-
Олон улсын худалдаа, үйлдвэрлэл
-
Барилга, бүтээн байгуулалт
-
Аялал, жуулчлал, зочлох үйлчилгээ
-
IT & эрүүл мэндийн үйлчилгээ
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.