СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ОРЧУУЛАГЧ /АНГЛИ ХЭЛ, ЭНЭТХЭГ ХЭЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн сургалт хөгжлийн үйл ажиллагаанд шаардлагатай орчуулгыг хийж гүйцэтгэх
- Уурхайн ажилтнуудаас авах түвшин тогтоох болон бусад шалгалтын материал орчуулах.
- Уурхайн сургалтын зохион байгуулалт, төлөвлөгөө хуваарь, үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах, орчуулга хийх.
- Уулын, засварын, оператор сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулалтад орчуулгаар хангах.
- Уурхайн сургалтыг тасралтгүй сайжруулалтын ажилд идэвхитэй оролцох.
- Бизнесийн зорилго, стратеги, бодлоготой уялдуулах, дэмжлэг үзүүлэхийн тулд сургалтын хэрэгцээ шаардлагыг үнэлэх чиглэлээр бусад удирдлагатай хамтран ажиллах
- Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах
- Уулын, засварын, оператор сургагч багш нарыг ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах, тэдэнд албан ёсны шаардлага тавих, аливаа тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
- Компанийн хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулж, багаар хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Компьютерын хэрэглээний программ болон хүний нөөцийн мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Англи, Энэтхэг хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Аман болон бичгийн ур чадвартай
- Ажил үүрэгтэй холбогдох батлагдсан хууль тогтоомж, стандарт, журмын талаарх мэдлэгтэй
- Асуудал шийдвэрлэх, зөрчлийг арилгах чадвартай
- Бусдад зөвлөн туслах арга барил сайн эзэмшсэн байх
|
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.