ХАБЭА-н ажилтан ажилд авна (Оюу толгой төсөлд)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монгол улсын ХАБЭА-н стандарт шаардлагын дагуу бичиг баримт боловсруулах, Оюутолгой уурхайн ХАБЭАБО-н стандарт, дүрэм журам мөрдүүлэх
- Төслийн талбайд ажиллаж буй ажилтнуудад өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгаа өгөх, хяналт шалгалт хийх, захиалагч талыг ХАБ-ын тайлан мэдээллээр хангах
- Төслийн талбайн ХАБЭА-н өдөр, сар, жилийн төлөвлөгөө тайлан гаргах, ХХХ-ийн олголт, захиалга хийх
- Барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэх мэт төслийн талбайн ХАБЭА-н бүх үйл ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургуулийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- ХАБЭА-ын мэргэжлийн үнэмлэхтэй
- ХАБЭА-н ажилтнаар 3-аас дээш жил уул уурхай, барилгын салбарт ажилласан туршлагатай.
- Стандарт нормын дагуу тоо хэмжээ, зардлын тооцоо гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай.
- Барилга угсралт, уурхайн тоног төхөөрөмж, технологийн зохих мэдлэгтэй
- Ангил хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Оюутолгой төслийн талбайд /Баяжуулах үйлдвэрт/ ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
14/14 ээлжийн зохицуулалтаар хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарХАА, Байгаль экологи
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.