Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, газрын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт болон Олон улсын стандарт (Environmental and social impact assessments (ESIAs), IFC (International Finance Corporation) Performance Standart EP4 (The Equator Principles 4)-ыг хэрэгжүүлэх, төслүүдийн Байгаль орчин, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар гаргуулах, санал зөвлөмж өгөх, чиглүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хяналт тавих, гүйцэтгэлийн үр дүнг дээд шатны байгууллад тайлагнан хариуцан ажиллана. Төслийн хэрэгжилтийн явцад иргэд нийт, төслийн оролцогч талуудын харилцааг хариуцна.
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил:Байгаль орчны хяналт, үнэлгээ, Байгаль орчныг зайнаас тандан судлал, Геологи, Газарзүй, болон бусад салбарын мэргэжил хамаарна.
Мэргэшил: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн эсхүл туршлагатай байх.
Туршлага:Олон улсын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөлд мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан, эсхүл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан туршлагатай байх. /Үүнд: Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан дүгнэлт гаргуулж байсан туршлагатай байх/ Эсхүл түүнтэй дүйцэхүйц туршлагатай байх.
Хэлний мэдлэг:Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
Бусад шаардлага: Microsoft Office Suite болон мэргэжлийн программ хангамжийг бүрэн эзэмшсэн, албан хэрэг хөтлөлтийн өндөр чадвартай байна.
-Улаанбаатар метро төсөл болон нийслэлд хэрэгжиж байгаа бусад томоохон төслүүдэд ажиллах боломжтой.
-Анкет болон мэргэжлийн бусад бичиг баримт, бүтээлийн тайлан, өмнө ажиллаж байсан төслийн товч танилцуулга, холбоос, линк, бүтээлийн тайлан зэргийг хавсарган ирүүлэхийг хүсье.
-Бид шаардлага хангасан иргэний мэдээлэл, материалтай танилцаж таньтай холбогдон ярилцлаганд урих болно.
-Ажлын газрын байршил: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Соёлын төв өргөө болон Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б блок)
Анкет хүлээн авах хугацаа: /2025.10.15-2025.10.30-ны 17:00 цаг/
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.