Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэрг

4,000,000 - 5,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: Төслүүдийн хөрөнгө оруулалт, байгууллагын дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, санамж бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих, төслийн зорилгод хүрэх.

Ажлын байрны зорилт: 

  1. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны стратеги боловсруулах, гадаад, дотоод, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай холбоо тогтоох, хөрөнгө оруулалтын татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх, архивлах;
  2. Олон улсын байгууллагын туршлага судлан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, эрсдэлийг удирдах;

Гэрээ, хэлэлцээр боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх, албан томилолт, хурал уулзалтын зохион байгуулалт, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй 

Мэргэжил: Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлага

Мэргэшил: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай байх;

-Аж үйлдвэр, уул уурхайн төслүүд дээр хөрөнгө оруулалт чиглэлээр ажилласан бол давуу тал болно.

Туршлага:  Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хийх, гэрээ, хэлцэл боловсруулах, хэлэлцээр хийх ур чадвартай, санхүүгийн загварчлал, тооцоолол хийх чадвартай;
  • Англи эсвэл хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй, бизнесийн орчуулга хийх чадвартай байх;
  • Гуравдагч хэлтэй бол давуу тал болно (Япон, Орос, Герман, Франц гэх мэт);
  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  • Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  • Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл   цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75883399

Зар нийтэлсэн огноо

2025-03-28 09:54

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Ашиглалтын инженер ажилд авнаСодмайк транс ХХК
2025-03-10
Ус, түлшний машины жолооч /уурхайд/Баатарван Транс ХХК
2025-03-25
УУЛЫН МАСТЕР /Дорноговь/МАК Цемент ХХК
2025-04-03
ТогоочПлатинум Ланд ХХК
2025-04-02
Ресепшн ( Шинэ төгсөгч )ХОС ХАС ХХК
2025-04-02
ЛОДЕРЫН ОПЕРАТОРҮзэгт дэлгэр ХХК
2025-03-17
ХАБЭАСоёл Арвижих ХХК
2025-03-18
Бульдозер операторЗасагт Хаан ХХК
2025-03-24
Уурхайд 14/14 ээлжээр ажиллах диспетчер ажилд авнаСодмайк транс ХХК
2025-03-20
Захиргаа, Хүний нөөцийн мэргэжилтэн-MMМоннис Групп
2025-03-10
Тэсэлгээний туслах ажилтанТи Эм Би Эн ХХК
2025-03-31
Англи хэлний орчуулагч /ОТ төсөл Инженер суурьтай/Жи Ти Аукон ХХК
2025-03-19
Техникч /УБ хотод ажиллах/-MSSМоннис Групп
2025-03-25
RELIABILITY ENGINEER /OT PROJECT/МСМ Групп ХХК
2025-04-03
ТехникчХера Экуйпмент ХХК
2025-03-20
Өөрөө буулгагчийн операторБороогоулд ХХК
2025-03-16
Усны машины жолооч"Эс Жи Коул Майнинг" ХХК
2025-03-24
УУЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР /Дорнод аймаг/Монголын Алт (МАК) ХХК
2025-03-25
Нягтлан бодогч /MSS/Моннис Групп
2025-04-03
Үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчПлатинум Ланд ХХК
2025-04-07

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.