Ажлын байрны зорилго
Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн хими технологи, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, химийн технологи, технологийн шат дамжлагын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах,
-Түүхий эд болон бүтээгдэхүүний дээж бэлтгэл, судалгаа шинжилгээ, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээтэй холбоотой ажлуудыг нягталж, дүгнэлт гаргах,
-Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, эрсдэлийн хяналтыг хэрэгжүүлэх.
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Химийн технологи инженер
Мэргэшил: - Химийн технологийн мэргэшсэн инженер зэрэгтэй байх. Баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай байх.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
-Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
-Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
-Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
-Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
-Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
-Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.