Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Профинито Монголиа

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Худалдааны зөвлөх

1,200,000 - 1,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Профинито Монголиа ХХК нь тавилга болон барилгын материал импортлогч дистрибьютер компани. Бид хэрэглэгч, болон харилцагчдад өндөр чанартай, дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг нийлүүлдэг билээ. Дэлхийн алдарт Италийн Инфинити брэндийн порцеллан чулууны Мишээл экспод байрлах үзүүлэнгийн өрөөнд Худалдааны зөвлөхөөр ажиллаж хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл хүргэх ажлын байранд таныг урьж байна.

 

Худалдааны зөвлөх та компаний хувьд үнэ цэнэтэй үүргийг гүйцэтгэнэ. Таны үндсэн ажлын үүрэг нь хэрэглэгчтэй харилцах, мэдлэгжүүлэх, порцеллан чулууны үзэсгэлэн, үнэ цэнийг хэрэглэгчдэд мэдрүүлж худалдан авалт хийлгэх байна. Таны тухайн чулууны талаарх мэдлэг, эерэг хандлага хэрэглэгчдийг татах гол нөхцөл болно.

 

Ажлын үндсэн үүрэг:

  1. Бүтээгдэхүүн танилцуулах:
    • Хэрэглэгчдийг үзүүлэнгийн өрөөндөө мэндэлж угтах, чиглүүлэх.
    • Порцеллан чулууны давуу тал, чанаруудыг танилцуулах, харуулах.
    • Бүтээгдэхүүний хэмжээ, гадаргуу зэрэг мэдээллүүдийг бүрэн танилцуулах.
  2. Бүтээгдэхүүний мэдлэг:
    • Бүтээгдэхүүний талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол авдаг байх, техник үзүүлэлтүүд, өнгө, хээ, арчлах зааварчилгаа гэх мэт.
    • Хэрэглэгчдийн асуух асуултанд тодорхой үнэн зөв хариулт өгөх.
  3. Хэрэглэгчтэй харилцах:
    • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодруулж, санал болгох зөвлөх.
    • Хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, харилцан яриа өрнүүлэх.
  4. Дээж хариуцах:
    • Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дээжийг тогтмол танилцуулж харуулах.
    • Бүтээгдэхүүний дээжний шошго, нэрний бүрэн бүтэн байдлыг хянах.
  5. Зөвлөх:
    • Борлуулалтын багтай уяалдаа холбоотой ажиллаж худалдан авалт хийх магадлалтай хэрэглэгчтэй хамтарч уулзалт хийх.
    • Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг тогтмол хуваалцаж, сайжруулалт дээр ажиллах.
  6. Үзүүлэнгийн өрөөг хариуцах:
    • Үзүүлэнгийн өрөөг тогтмол цэвэр, цэгцтэй байлгах.
    • Бүтээгдэхүүнүүдийн үзэмж, харагдах байдал дээр тогтмол анхаарах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Харилцааны ур чадвар сайтай
  • Интерьер дизайн, дизайн талын сонирхолтой.
  • Чулуун дээр зөвлөх хийж байсан бол давуу талтай.
  • Хэрэглэгчид чин сэтгэлээсээ туслах, зөвлөх эрмэлзэлтэй.
  • Нөхөрсөг, эелдэг.
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай.
  • Өмнө нь худалдааны зөвлөх хийж байсан бол давуу талтай.

Нэмэлт мэдээлэл

Үндсэн цалин + Урамшуулал цалин + Утасны хөнгөлөлт + Унааны хөнгөлөлт + Хоол

 

Шинэхэн байгуулагдсан, шинэ хамт олонд нэг зорилготойгоор хамтран ажиллахыг урьж байна.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80290064

Зар нийтэлсэн огноо

2025-03-20 10:45

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Худалдааны төлөөлөгчЕДЕН ХХК
2025-04-07
Кассын ажилтанБи Ти Ай
2025-03-25
Худалдааны төлөөлөгчНОМИН Трейдинг
2025-04-10
БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /Говь-Алтай аймаг/Мобиком корпораци ХХК
2025-04-07
ХУДАЛДААНЫ АЖИЛТАННаран Март ХХК
2025-04-02
Тооцооны нягтлан бодогч /Авлага хариуцан ажиллана/Перфект солюшн сеекер ХХК
2025-04-10
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР /Евро Базальт ХХК/Тэсо Групп
2025-04-01
Сэлэнгэ салбар дэлгүүрт Касс, борлуулагчPC mall
2025-03-31
Сургалтын төвд элсэлтийн менежер-н ажилд урьж байна.Том-Амжилт
2025-04-10
Салбар хариуцсан менежерСИТИФАРМ МЭИК
2025-04-09
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРПремиум Корпорэйшн
2025-03-18
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР /ТЭСО ИНВЕСТМЭНТ ХХК/Тэсо Групп
2025-04-09
САЛБАРЫН МЕНЕЖЕР /БЗД- Union building/М Март
2025-04-08
худалдааны төлөөлөгчГРАНД ГҮҮДС ЭКCПРЕСС ХХК
2025-03-28
Ашиглалтын цахилгаанчин"Хүдэр Мөнх" ХХК
2025-03-13
Борлуулалтын менежер ЭРЭГТЭЙ/ЭМЭГТЭЙЭко Кар Центр
2025-03-19
Бараа түгээгчНано Интернэйшнл ХХК
2025-04-09
КАССЫН АЖИЛТАН /НАТУР САЛБАР/Урбан Бизнес Групп ХХК
2025-03-18
САЛБАРЫН ЭРХЛЭГЧ /ГОВЬ-АЛТАЙ САЛБАР/Витафит Групп
2025-04-09
ЭЭЛЖЭЭ ТОХИРОХ БОЛОМЖТОЙ КАССЫН АЖИЛТАНХурд Групп
2025-04-08

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.