Механик инженер /Сүлжмэл/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Техникийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний график төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээг хийлгэж хяналт тавьж ажиллах
- Тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, багаж хэрэгсэл, туслах материалын хангамж, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих
- Ажилтнуудын ажлыг зөв зохион байгуулан удирдлагаар ханган ажиллах
- Нэгжийн ажилтнуудад үүрэг даалгавар зөвлөмж өгөх, ажлын цаг ашиглалтад хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг үнэлэх
- Тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах
- Шинэ машин, тоног төхөөрөмжийн талаар ашиглах зааварчилгаа, гарын авлага, техник технологийн журам боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерын хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх
- Албан бичиг боловсруулах чадвартай байх
- Харилцааны соёлтой байх
- Удирдан зохион байгуулах манлайлах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Таныг Truly Mongolia уриан доор нэгдэж Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах ажилд ур ухаанаа гарган хамтран ажиллахыг урьж байна.
Та манай хамт олны гишүүн болох бүрэн боломжтой бөгөөд бид танд дараах давуу талуудыг санал болгож байна Үүнд:
- Байгууллагын дэргэдэх Цэцэрлэг
- Уян хатан цагийн хуваарь
- Өсөж хөгжих боломж
- Байгууллагын Эмнэлэг
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
- 14 төрлийн сонирхлын клуб
- Сонголтоор сонгож идэх 1, 2-р Буфет хоол
- 3 чиглэлд явах ажилчдын автобус
- Спорт заал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.