БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Түгээлтийн түвшин төлөвлөж, борлуулалтын төлөвлөлтийг хангаж худалдааны төлөөлөгч, мерчиндайзер нарын багийг удирдаж зах зээлийг тэлэх
- Удирдлаган доорхи ажилтнууддаа байгууллагын бодлого, зорилгыг тайлбарлан ойлгуулах
- Худалдааны төлөөлөгч нарын ажлын өдөр тутмын гүйцэтгэлийг хянах, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, ажлын тохиромжтой орчин бүрдүүлэх
- Худалдааны төлөөлөгч нарын хувийн чадварыг өсгөх нөхцөл, шаардлагатай эх үүсвэрээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг менежмент, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Худалдаа, борлуулалтын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Төлөвлөх, зохион байгуулах, хянан шалгах, удирдах хамтрах чадвартай байх
- Гүйцэтгэл сайн, хариуцлага хүлээх чадвартай
- Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
- Хүнсний бүтээгдэхүүний борлуулалт чиглэлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
Айсмарк ХХК-ийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.