Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн хөрөнгө, барилгын төслийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллах ба НББББичиг, Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС), холбогдох хууль тогтоомжуудын дагуу бүртгэл хөтлөх, төслийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах, удирдлагыг санхүү, бүртгэлийн үнэн зөв мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр МУИС, Мандах, ХААИС, СЭЗИС сургууль төгссөн
- Нягтлан бодогчоор 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн Diamond программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн , MS Excel ахисан түвшинд
- Татварын хууль тогтоомжийн өргөн мэдлэгтэй,
- Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг, ажилдаа хариуцлагатай, санаачилгатай, нягт нямбай
- Удирдах зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, хамт олны дунд зөв үлгэр дуурайлал үзүүлэх эерэг хандлагатай
- Тууштай ажиллаж, өсөж хөгжин Ерөнхий нягтлан бодогч төдийгүй түүнээс дээш түвшинд дэвшин ажиллах амбицтай, мэргэжлийн болон хувийн хөгжил, өсөлтдөө анхаардаг
Нэмэлт мэдээлэл
Ярилцлагад зөвхөн анкетын шаардлага хангасан ажил горилогчийг дуудахыг анхаарна уу.
Таныг уян хатан цагийн сонголтоор ажиллах зохицуулалттай, тав тухтай ажиллах орчин нөхцөлтэй, өрсөлдөхүйц цалин хөлсийг өгч чадах, халуун дулаан, нээлтэй компанийн соёлтой хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7272-4444 /601/, 89107755
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.