БАРИЛГЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилгын түрээсийн талбайн зургын дагуу харилцагчид хүлээлгэн өгөхтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах
- Тухайн ажил үүргийн тодорхойлолтод заасан барилгын ажил гүйцэтгэл болон бараа материалын төсөв бодох, судалгаа болон харьцуулалт хийх
- Ажил гүйцэтгэл болон материал нь чанарын шаардлага хангасан эсэхийг магадалж шалгах хуудсыг баталгаажуулах
- Барилгын засалын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, холбогдох баримт бичгийг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Хариуцсан ажлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шууд удирдлагад тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн
- Мэргэжилээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай
- Мэргэжилийн программ болон хэрэглээний программ дээр бүрэн ажиллах чадвартай
- Төлөвлөх, зохион байгуулах, хянах, тайлагнах ур чадвартай
- Байгууллагын харилцааны менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.