ЦАХИЛГААНЫ МЕХАНИКЧ (АВТЫН)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Баян Айраг Эксплорэйшн ХХК–ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Төслийн талбайн Засварын хэлтэст 14/14 хуваариар ажиллах ажил горилогчийг ЦАХИЛГААНЫ МЕХАНИКЧ (АВТЫН) ажлын байранд урьж байна.
- Оношлох хэрэгсэл ашиглан цахилгаан болон электроны холбогдолтой асуудлуудыг илрүүлэн тогтоох,
- Оношлох хэрэгслийн зааснаар гарч болзошгүй эвдрэлийн талаар мэдэгдэж байх;
- Автомашины цахилгааны системийг засварлах;
- Тээврийн хэрэгслийн цахилгаан эд ангийг сольж тавих;
- Эд ангиудыг цэвэрлэх, турших,
- Эвдрэлтэй эд ангийг оношлох зорилгоор туршилтууд хийж гүйцэтгэх;
- Тээврийн хэрэгслийн компютерийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг оношлох, шаардагдах засварыг хийх зорилгоор системийн дүн шинжилгээ хийх;
- Шаардагдах эд ангийг цаг тухайд нь бэлэн байлгах зорилгоор тэдгээрийг захиалах ажилд туслах;
- Хөдөлмөр, эд ангитай холбогдох дүрэм журмын дагуу ажлын захиалга хийж, баримтжуулах,
- Тээврийн хэрэгслийн системийн эд ангиудыг тухай бүрд сольж, тээврийн хэрэгслийн ажиллагааны бэлэн байдлыг хангах...
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автын цахилгааны инженерийн бакалаврын зэрэгтэй,
- Уул уурхайн салбарт, эсвэл холбогдох чиглэлээр 1 түүнээс дээш жил ажилласан,
- Жолооны В ангиллын үнэмлэхтэй,
- Техникийн Англи хэлний суурь мэдлэгтэй,
- Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар сайн мэдлэгтэй,
- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар суурь мэдлэгтэй,
- Бохирдлын талаар зөв ойлголттой, тосны дээж зөв авах чадвартай,
- Тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Материалын аюулыг мэдээллэх хуудсыг уншиж ойлгох чадвартай...
Нэмэлт мэдээлэл
- Анкет бөглөх (Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны оффист ирж эсвэл Компанийн цахим хуудас – аас авна уу);
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
- Материал хүргэх хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 5/3, Марко Поло барилга, 2-р давхар, Шуудангийн хайрцаг-19 хаягаар явуулна уу.
- Холбоо барих утас: 8819-0996, 7711-6100 (1000; 2001)
Бусад
БайршилЗавхан аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.