Борлуулалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Борлуулалтыг дэмжих, идэвхжүүлэх, компанийг олон нийтэд таниулах
- Төслийн борлуулалт дээр төвлөрч, байгууллагуудтай цаг товлон уулзалт зохион байгуулах
- Борлуулалтын төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хангах, зах зээлийн судалгаа хийж, боломжуудыг илрүүлэх,
- Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад танилцуулах,
- Захиалагчдын хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, түүнд нийцсэн байр орон сууц санал болгох, шударга, урт хугацааны харилцааг эрхэмлэн хэлэлцээр хийх
- Борлуулалтын тайлан гарган дүн шинжилгээ хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа борлуулалт, бизнесийн удирдлага чиглэлээр их сургууль төгссөн байх /бакалавр болон түүнээс дээш/
- Борлуулалтаар 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, бусад программ дээр ажилладаг байх
- Зах зээл, өрсөлдөгчийн судалгаа шинжилгээ хийх чадвар
- Санхүүгийн суурь мэдлэгтэй
- B2B борлуулалтаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвартай
- Ятган үнэмшүүлэх чадвартай
- Өөрийгөө хөгжүүлэх, суралцах чадвартай
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байх
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн дээрх шаардлагуудыг бүрэн хангасан ажил горилогч руу холбогдох болно.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломны хуулбар
- Цээж зураг
- Борлуулалтын түвшинээс шалтгаалан бонус цалин бодогдоно.
- Таныг найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.