АВТОМАТЖУУЛАЛТЫН АХЛАХ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Автоматжуулалтын ахлах инженер нь үйлдвэрлэлийн үйл явцыг болон инженерийн системийг автоматжуулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд техникийн баримт бичгийг үр дүнтэй боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй.
- Иргэний барилга байгууламжийн болон суурилуулалтын ажлын үндсэн загвар, шугам хоолойн болон тоног төхөөрөмжийн диаграм зураг, үйл ажиллагааны шинжилгээ, техникийн тодорхойлолт, шаардлагын үзүүлэлт боловсруулах
- Үйлдвэрийн байгууламжийн автоматжуулалтын систем (ACS)-ийн хөгжүүлэлт, туршилт, оновчлолыг хариуцаж, зохих удирдлагын системтэй холбогдохыг хангах
- Багийн гишүүдтэй хамтран ажиллах, гадаад компаниуд болон шинжлэх ухааны байгууллагуудтай мэдээлэл солилцож, төслийг цаг хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгэх
- Автоматжуулсан системийг суурилуулах, ашиглалтад оруулах техникийн тодорхойлолт, үйл ажиллагааны гарын авлага болон бусад инженерийн баримт бичгийг боловсруулах, батлах
- Бүх үйл ажиллагаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн хуулиуд болон компанийн бодлоготой нийцэж байгаа эсэхийг хянах
- Автоматжуулалтын системийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хяналт тавьж, загварын стандарт, графикийн нийцлийг хариуцах
- Автоматжуулалтын технологи, үйл явцын сайжруулалтыг санал болгож, зардлыг бууруулж, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
- Төслийг хэрэгжүүлэх явцад процессын автоматжуулалт, аюулгүй байдал, системийн оновчлолын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, асуудлыг шийдвэрлэх
- Шинээр ажилд орсон инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулж, чиглүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженерчлэл, Автоматжуулалт эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Автоматжуулалт, тухайлбал автоматжуулалтын систем, талбарын хэмжилт ба удирдлагын системийн төлөвлөлт, гүйцэтгэлд 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Автоматжуулсан удирдлагын систем (ACS), шугам хоолойн болон тоног төхөөрөмжийн диаграм, дизайн, үйл ажиллагааны шинжилгээ болон техникийн баримт бичиг боловсруулах өндөр мэдлэгтэй
- Тохирох цахилгаан сүлжээ, цахилгаан систем, багаж хэрэгслийн талаар мэдлэгтэй
- Автоматжуулалт, удирдлагын систем болон аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлагын мэдлэгтэй
- Аж үйлдвэрийн тусгай стандарт, дүрэм журмын талаар мэдлэгтэй
- MS Office (Word, Excel, PowerPoint, Outlook), AutoCAD, Adobe Acrobat болон бусад холбогдох программууд дээр ажиллах чадвартай
- Монгол, Англи хэлний мэдлэгтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70110675 ext 21, 99770564
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.