Санхүү, нягтлан бодох бүртгэлийг НББ-ийн стандартад нийцүүлэн хөтлөх.
Ерөнхий журнал, дансны кодчлол, тайлан баланс, орлого–зарлагын тайлан, мөнгөн урсгалын тайлан гаргах.
Хууль, дүрмийн дагуу татварын тайлан (НДШ, ХХОАТ, НӨАТ, ААНОАТ г.м.) бэлтгэж хугацаанд нь илгээх.
Компанийн зардлын бүтэц, ашигт ажиллагааг тооцож, дүн шинжилгээ хийх.
Зардлын норм, хязгаар, төсөв боловсруулж биелэлтийг хянах.
Ашгийн түвшин, нэгж бүтээгдэхүүн/үйлчилгээний өртөг, ашигт ажиллагааг тогтоох.
Үр ашгийг нэмэгдүүлэх санал, зардлыг бууруулах боломжийн судалгаа гаргах.
Бараа материалын орлого, зарлага, үлдэгдлийг бүртгэх, агуулахын тооллогод хяналт тавих
Бараа материалын дуталт, илүүдэл, муудах, гэмтэх хөдөлгөөнийг бүртгэж акт үйлдэх
Бараа материалын эргэлтийн хурд, нөөцийн түвшин дээр шинжилгээ хийх.
Орлого, зарлага, дансны гүйлгээг хянах, давхар хяналт бий болгох
Удирдлагад санхүүгийн анализ, дүн шинжилгээ, төсвийн гүйцэтгэлийн тайланг тогтмол танилцуулах.
Стратегийн шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллээр дэмжих.
Нягтлан бодох бүртгэлийн Smart программ дээр ажиллах.
Худалдаа борлуулалтын компанид ерөнхий, ахлах нягтлангаар 5-аас доошгүй жил ажиллаж байсан /заавал/
Санхүүгийн тайлан, зардлын тооцоолол, өртгийн шинжилгээ гаргах чадвартай
Бараа материал, хөрөнгийн бүртгэл, элэгдэл, тооллого, дутагдлын бүртгэл хөтлөх чадвартай
Компанийн зардлын бүтэц, ашигт ажиллагааг тооцож, дүн шинжилгээ хийх чадвартай
Санхүү, няглан бодох бүртгэлээр бакалавраас доошгүй боловсролтой
Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч зэргээр мэргэшсэн үнэмлэхтэй бол давуу талтай
Та:
Ажлын байртай холбоотой мэдээллийг Даваа-Баасан гарагийн 09-18 цагийн хооронд Хүний нөөцийн 90017170 дугаараас авна уу.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.