Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөвлөх /Төвийн бүс
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ЭМАА-ны гүйцэтгэлийг сайжруулах, соёлыг бий болгох, идэвхжүүлэх үйл ажиллагааг бий болгоход манлайн оролцох
- Аудит, үзлэгт идэвхтэй оролцож тухайн ажлын хэсгийн үйл ажиллагааг ЭМАА-ын стандарт болон холбогдох хууль, дүрэмд нийцүүлэх
- Аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох процесс болон сургалт явуулахад оролцох
- ЭМАА-ын төлөвлөгөөт, удирдамжийн дагуу ажлын хэсэгт орж ажиллах, дэмжлэг үзүүлэх
- Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах
- Нэгдсэн менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, манлайлан оролцох, дотоод аудит хийх
- Ажлын байрны бүх шатны үзлэгийг зохион байгуулах, өөрийн биеэр оролцох, шаардлагатай зөвлөмж хүргэх
- Байгууллагын дотоодод дагаж мөрдөх журам, заавар, маягтыг боловсруулж, зөв зохистой хэрэгжилтэд хяналт тавих
- Уурхайн ажилтнуудад Аюул, эрсдэлийг таних мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зааварчилгаа өгөх, осол зөрчлийг бууруулахад чиглэсэн идэвхжүүлэлтийн аян зохион байгуулах, бусад аянд идэвхтэй оролцох
- ЭМАА-ы төлөвлөгөөг боловсруулж, удирдах ажилтнаар баталгаажуулах, төлөвлөгөөнд өдөр тутам хийгдэх хяналтын ажлуудыг байршил, нэршил, төрлөөр нь тодорхой тусгаж өгөх
- Осол зөрчлийн удирдлагын журам, Аюул эрсдэлийн удирдлагын журмыг мөрдлөг болгон ажиллах
- 5 болон 2 түвшний эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийн бууруулах сайжруулалтын ажилд биечлэн оролцож биелэлтэд хяналт тавих, бүх талын дэмжлэг үзүүлэх
- Гэрээт болон бүх хэлтэс, нэгжид хүрч ажиллах, ХАБЭА-н хууль холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах
- Шинээр эхэлж буй төсөл, ажилбарууд дээр ажлын аргачлалыг холбогдох ИТА, мэргэжлийн багтай урьдчилан боловсруулж шаардлагатай хяналтын арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллах
- Гэрээт компаниудын ЭМАА-ны менежментийн төлөвлөгөөг хянах
- Хяналтын бүх шатны хэрэгжилтэд зөвлөмж өгөх
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, осолд дөхсөн тохиолдол гарсан тухай бүрд бүртгэж, гарсан шалтгаан нөхцөл байдлыг холбогдох журам, тушаалын шаардлагын дагуу судлан дахин гарахгүй байх арга хэмжээ авхуулах, судалгааны багийг удирдан чиглүүлэх
- Шаардлагатай ЭМАА-тай холбоотой захиалга үүсгэх
- Шинэ ажилтныг чиглүүлэх, ажлын байранд дадлагажуулах
- ЭМАА зөвлөх болон газрын ажилчдын өдөр тутмын багаж хэрэгсэл тоног, төхөөрөмжийн ашиглалтад заавар зөвлөмж өгөх, бүрэн бүтэн байдалд хяналт хийх
- Компани хэмжээнд батлагдан гарсан ЭМАА журмын хэрэгжилтийг өдөр тутамд хангуулж ажиллах
- Ажлын байранд гарсан үл тохирол, зөрчил, осол, осолд дөхсөн тохиолдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, сайжруулалтыг баталгаажуулах
- Шаардлагатай журам, заавар бие даан боловсруулах, хянах, батлуулах
- Үйл ажиллагааны дата мэдээллийн санаг зөв зохистой алдагдуулахгүй хөтөлж байх
Аюулгүй ажиллагаатай холбоотой идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, нийт ажилчдад аюулгүй ажиллагааны зөв дадал бий болгох зөвлөмж шаардлага мэргэжлийн түвшинд хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага
-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлийн дипломтой байх эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсрол болон ажлын туршлагатай байх
-Уул уурхай аюулгүй ажиллагааны чиглэлээр 3-5 жил ажиллах хугацаанд удирдах чиглүүлэх ажил хийж байсан.
- - Аман болон бичгийн харилцааны ур чадвартай
- - ЭМААБО-ны менежментийн туршлагууд болон системүүдийн ахисан түвшний чадвартай байх
- - MS Outlook, MS Excel, MS Word зэрэг программ дээр ажиллах ур чадвартай байх. MS PowerPoint, MS Access программууд мэдээллийн сангуудын талаар мэдлэгтэй байх
- - Үйлдвэрлэлийн орчин дахь ЭМААБО-ны зарчмуудын цогц мэддэг байх
- - Уурхайн талбарын холбогдох стандарт, ойлголт, дүрэм журмуудын талаар сайн мэдлэгтэй байх
- - Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- - Харилцааны өндөр соёлтой, бусдыг итгэн үнэмшүүлэх чадвартай
- - Хувийн зохион байгуулалт сайтай байх
- - Асуудалд бие даан үнэлэлт өгөх, зөв шийдвэр гаргах чадвартай
- - Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн
- - Удирдан зохион байгуулах чадвартай
- - Бие дааж, санаачилгатай ажиллах чадвартай
-Асуудалд дүн шинжилгээ хийх, богино хугацаанд шийдвэрлэх ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй бол давуу тал болно.
Бусад
БайршилТөв аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.