ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компаний нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, стандартын дагуу бүртгэх,
- Санхүүгийн тайлантай холбоотой тооцоолол, мэдээлэл бэлтгэх,
- Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх,
- Компанийн санхүүтэй холбоотой тушаал, журам зааврын биелэлтэнд хяналт тавин хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн байх,
- Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Тоон мэдээллийг нэгтгэн дүгнэх, боловсруулах, тайлагнах чадвартай байх;
- Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй, холбогдох хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байх,
- Үнэнч шударга, нягт нямбай, хариуцлагатай, цаг ашиглалтаа зөв хуваарилдаг, хувийн зохион байгуулалт сайтай байх,
- Ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг өндөр ёс суртахуунтай,
- Багаар болон зарим тохиолдолд бие даан төвлөрч ажиллах чадвартай, орчиндоо хурдан дасан зохицож ажиллах чадвартай,
- Аливаа зүйлд санаачлагатай, эерэг хандлагатай,
- Санхүүгийн програм болон хэрэглээний програм дээр ажиллах чадвартай /Поларис програм дээр ажилладаг бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Та манай нээлттэй зарлагдсан ажлын байранд анкет илгээгээд манай ажлын байрны тавигдах шаардлагад тэнцэн ажилд орсон тохиолдолд:
Танд өсөн дэвших боломж, өрсөлдөхүйц цалин, урамшуулал, хотын төвд байрлалтай цэвэрхэн тохилог ажлын байранд хамтран ажиллахад таатай байна.
Та өөрийн анкетыг Zangia.mn сайтаар болон компанийн и-мэйл хаягаар илгээх боломжтой бөгөөд бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.