КАТЕГОРИ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сүлжээ дэлгүүрийн барааны удирдлагын бодлогыг төлөвлөх, хяналт тавих
- Салбар дэлгүүрүүдийн тасгийн төлөвлөлт, нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах
- Харилцагч байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийх
- Барааны ашгийн түвшинг өсгөх, нэр төрөл нэмэгдүүлэх
- Гадаад, дотоод шинэ харилцагчийн судалгаа хийх
- Борлуулалтыг өсгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү менежмент, Статистик, Худалдаа борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Төлөвлөгөө, тайлан гаргах, дүгнэлт гарган тайлагнах чадвартай
- Хэрэглээний программууд дээр бүрэн ажилладаг байх
- Харилцааны ур чадвар сайтай, хэлцэл зохион байгуулах чадвартай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай, ёс зүйтэй
- Худалдааны байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Үндэсний сүлжээ М Март нь "Макс Группийн" харъяа жижиглэн худалдааны компани бөгөөд 2018 оноос "Танай Хөрш" уриатайгаар олон улсын стандарт, үйлчилгээний шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлэн 26 салбартай үйл ажиллагаа явуулж байна.
- Та манайд ажилласнаар уян хатан цагийн систем, тохилог ажлын орчин, ажилтны хөгжлийн хөтөлбөр, гүйцэтгэлийн урамшуулалд хамрагдах боломжтой.
- Таныг "М Март"-д ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.