ХАБЭА-н сургагч / Өмнөговь аймагт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлсээс хамгаалах нэг бүрийн болон хамгаалах хэрэгслийг зааврын дагуу өмсөж хэрэглэхийг хэвшил болгон мөрдөж ажиллуулах.
- Машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих.
- Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх.
- Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх.
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам батлуулж, мөрдүүлэх.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулах.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг үргэлж шалгах.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдлын талаар сургалтад хамрагдсан байх.
- Уул уурхайн мэргэжлээр суралцсан бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан.
- Эрсдэл үнэлэх, тооцоолох, шуурхай арга хэмжээ авах, компьютрийн хэрэглээ эзэмшсэн, гадаад хэлийг ажилдаа зохих түвшинд хэрэглэдэг, эрхэлсэн асуудалтай холбоотой мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг нарийвчлан судалж, өөрийн ажилд мөрдлөг болгох, хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, удирдан зохион байгуулах, манлайлах, зааж сургах, ярьж ойлгуулах, хүнтэй ажиллах, хянах чадвартай байх.
- ХАБЭА сургагч багш хийж байсан туршлагатай байх
Нэмэлт мэдээлэл
- 14/14 Ээлжийн хуваарийн дагуу хөдөө орон нутагт ажиллах боломжтой.
- Уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- ХАБЭА-н сургагчийн үнэмлэхтэй байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.