Үйлчилгээний машины жолооч /Дорноговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн дотоод журам, ХАБЭА дүрэм журмыг чанд мөрдөн, ажилчидад үйлчлэх.
- Уурхайн засвар үйлчилгээний ажилд хурдан шуурхай үйлчлэх.
- Батлагдсан цагийн хуваарь, машрутын дагуу уулын хэсгийн ажилчдад үйлчэх.
- Өдөр тутам хэсгийн ажилчидад үйлчлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
- Мэргэжлийн үнэмлэхтэй, жолоочийн B,C,D ангилалтай байх
- Жолоочийн эрх аваад тасралтгүй 5-аас доошгүй жил машин барьсан байх. Уул уурхайн салбарт тодорхой хугацаанд ажилласан туршлагатай байх.
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.