Дотоод хяналтын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дотоод хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах, мөрдөгдөж буй журам, зааврыг хэрэгжүүлэх
- Компанийн хэмжээнд бүх төрлийн үйл ажиллагаанд хяналт гүйцэтгэх
- Компанийн засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон дотоод хяналтын системийн үр ашигтай, зөв ажиллаж буйд үнэлэлт, дүгнэлт өгөх
- Дотоод хяналтын зөвлөмж, тайланг тодорхой, товч, үнэн зөв, цаг тухайд нь бэлтгэж удирдлагыг мэдээллээр хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Аудитор, НББ, Эдийн засагч, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бизнесийн процессын ойлголт болон төслийн менежментийн ур чадвартай,
- Дотоод аудиторын мэргэжлийн стандартыг ойлгох, хэрэгжүүлэх чадвартай,
- Хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай,
- Санхүүгийн болон компьютерын хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, эрэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны болон багаар ажиллах, ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ажлын уян хатан цаг
- Дотоод клубүүдэд хамрагдах
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Шагнал урамшууллууд
- Байгууллагын зээлийн боломжууд
- Ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.