Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

РТТ ХХК

R57 хүртэлх хэмжээтэй дугуй засварын үйлчилгээ
Ажлын байран дахь засварын сургалт
Конвейерийн тууз шинээр холбох үйлчилгээ
Онол, дадлага хосолсон мэргэжлийн сургалт
23м урттай ачааны машин бүрэн орох боломжтой ачиж, буулгах хэсэг
Бид агаарын бохирдлын эсрэг тэмцэгчид
Конвейерийн туузны засвар, үйлчилгээ
R57 хүртэлх хэмжээтэй дугуй засварын үйлчилгээ
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН АХЛАХ АЖИЛТАН (БЗД 11-р хороо)

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго: Салбарын худалдаа, борлуулалт, засвар үйлчилгээ, аж ахуй, хангамж,   өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй удирдан зохион байгуулж, үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавьж , удирдлагын багийг үнэн зөв мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж хамтран  ажиллана. Үүнд:

      • Худалдаа, үйлчилгээ, борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг стандарт, процессын дагуу хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах
      • Салбарын  өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах  
      • Санхүүгийн анхан шатны баримтыг эмх цэгцтэй удирдаж борлуулалтын дараах үйлчилгээг өндөр түвшинд гүйцэтгэх
      • Бизнесийн хэрэгцээнд нийцүүлж олон талт байдлыг манлайлах, удирдах

Ажлын гүйцэтгэлийн үр дүнг хэмжих үзүүлэлт:

Санхүү-Салбарын  орлого ашгийн  хэмжээг  нэмэгдүүлэх 

Хэрэглэгч зах зээл-Салбар дэлгүүрийн үйлчилгээний соёл стандартыг ахисан түвшинд гаргах

Бизнес процес- Стратегийн зорилтын хүрээнд үйл ажиллагааны өдөр  тутмын  процесс, стандартыг  нутагшуулах

Хүмүүн капитал-Борлуулалт, худалдаа, засвар үйлчилгээний ажилтнуудын олон талт байдлыг хангах, сургаж хөгжүүлэх, дасан зохицоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллах 

Ажлын байранд тавигдах шаардлага

      • Бизнесийн удирдлага эсхүл  бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
      • Худалдаа үйлчилгээний салбарт 3-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай (НДШ төлж, байгууллагад харъяалагдан ажилласан хугацааг тооцно)
      • Өөртөө итгэлтэй, өөрийгөө таньж мэдсэн 30-45 насны , өөрийгөө сорилтонд оруулж  хөгжүүлэх сонирхолтой 
      • Баг удирдах, зохион байгуулах, хариуцлага үүрэх дунд болон түүнээс дээш шатны удирдах албан тушаал хашиж байсан удирдахуйн  туршлагатай бол давуу тал 
      • Англи хэлний мэдлэг нь шууд харилцах түвшинтэй бол давуу тал 
      • Мэргэжлийн ёс зүйтэй, зөв хүн байх

Суурь ур чадвар(hard skill)

      • Бизнесийн мэдрэмжтэй, шийдэл гаргалгаа гаргах чадвартай байх
      • Аналатик олон санхүүгийн зохих мэдлэгтэй, үйл ажиллагааны төсөв боловсруулсан туршлагатай байх;
      • Хөдөлмөр эрхлэлтийн хууль болон бусад холбогдох  хууль дүрэм журмыг судлах, өөрийн болгох, шилдэг туршлагыг нэвтрүүлж  үр дүн гаргах  чадвартай байх;
      • Гүйцэтгэлийг удирдах, үнэлэх,  нэгтгэх, тайлагнах чадвартай байх;
      • Нөөцүүдийг удирдах, шийдвэр  гаргах  чадвартай байх;
      • Аж ахуйн  үйл ажиллагааны талаархи зохих түвшний мэдлэгтэй байх ;

 

Ажлын байршил ба аюулгүй байдал

      • Ажлын байршил-БЗД. 11 хороо. Ногоон зоорь . Засвар үйлчилгээний төв салбар
      • Ажлын цаг-8.30-17.30 цаг
      • Ажлын өдөр-Даваа-Баасан (Бямбад ээлжлэн хуваарийн дагуу ажиллана)
      • Ажлын нөхцөл-Хэвийн
      • Ажлын орчин-Тав тухтай, тохилог, цэвэрхэн, ногоон байгууламжтай
      • Ажлын онцлогт уялдсан хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслэлээр бүрэн хангагдана

 

Нэмэлт мэдээлэл

      • Худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбарт 1998 оноос хойш  26 дахь  жилдээ   үйл ажиллагаагаа тогтвортой  явуулж салбартаа танигдсан ҮНДЭСНИЙ  компани.
      • Бид  компаниа гайхамшигтай компани байгаасай гэж хүсдэг.Тиймээс  бид өөрсдөө, гайхалтай хүмүүс байж, гайхалтайгаар ажиллахыг чухалчилдаг.
      • Бид компаниараа, ажлаараа, хамт олноороо, өөрөөрөө, хийж бүтээснээрээ бахархдаг. 
      • Бид  удирдлага хамт олноороо мэдлэг, ур чадвараа  тасралтгүй хөгжүүлэхийн тулд   бие  биенээсээ, ажлын байрнаасаа, бусдаасаа  суралцахыг илүүд үздэг
      • Бид хурдан шуурхай, үр бүтээмжтэй, цаг хугацаандаа багтаан ажиллахыг эрмэлздэг баг хамт олон. (ажлыг ажлын цагт нь багтаах нь бидний зорилго)
      • Бид нягт нямбай,  хариуцлагатай байж, гүйцэтгэх ажил бүрээ зөв, сайн хийхийг өдөр тутмын  зарчмаа болгосон.
      • Бид амалснаа биелүүлдэг. Энэ нь  бидний бахархал, үнэ цэнэ байх бөгөөд өгөх, авах, талархах зарчмыг өдөр бүр хэрэгжүүлдэг.

Таны ажиллахыг хүсч байгаа КОМПАНИ ЧИНЬ БАЙХ БОЛНО гэдэгт бид ИТГЭЛ ДҮҮРЭН байна. АЖИЛ ГОРИЛОГЧ ТА:

      • Гэр ажил ойрхон, түгжрэлд биш гэр бүлдээ үнэтэй цагаа зарцуулахыг хүсч байгаа, таны ажиллахыг мөрөөдөж байгаа  КОМПАНИ мөн бол  "РТТ ХХК"-ийг  судлаад сонирхоод үзээрэй.
      • Бид ажил горилогч хүн бүрт шударга, эрх тэгш, нээлттэй байдлыг чухалчилж сонгон  шалгаруулалтыг  шинжлэх ухаанд суурилсан, олон улсад хэрэглэгдэх   зан төлөв, хандлагын тест,тоглоомын аргыг ашигладаг.
      • Бидний зарчим бол зөвхөн  АЖЛЫН УР ЧАДВАРТ нийцсэн ажил горилогчийг сонирхох болно.
      • Бид компани болон ажил горилогч ажилтны ХООРОНДЫН НИЙЦЭЛ, ЗОХИЦЛЫГ  илүү анхаарч,  ажилтныхаа амьдралын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдол өгдөг тул  үнэнч шударга, урт  хугацаанд   тогтвортой ажиллах эрмэлзэлтэй ажилтныг  урьж байна.
      • Ажил горилогч та  НЭЭЛТТЭЙ ЗАРЛАСАН АЖЛЫН БАЙРАНД  анкет илгээснээр   найрсаг, тусархаг  гэр бүлсэг хамт олон, удирдлага, орчин  үеийн програм хангамж  дээр ажиллах, суралцах,  өсч хөгжих, өрсөлдөхүйц цалин урамшуулал, тогтвортой ажлын байраар хангагдах болно.

Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.

  • KPI - Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Нярав
  • Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах техник
  • Чадварлаг менежер
  • Үр бүтээлтэй удирдагч

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70001110, 91915746

Зар нийтэлсэн огноо

2024-11-11 15:29

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /100 айл/Хайголд
2024-10-29
ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ-Монос Трейд ХХКМонос Групп
2024-11-12
Гоо сайхны Худалдааны зөвлөх /УИД /Наран Бьюти Уорлд ХХК
2024-10-23
ХУДАЛДАГЧ,КАСС / БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР/Миний Дэлгүүр ХХК
2024-11-21
Орос хэлтэй менежерПротез Хэрэгсэл ХХК
2024-10-28
Дэлгүүрийн туслах менежерЖи Эс 25
2024-10-28
Захиалгын менежерВенера вип клиник
2024-11-04
Түгээлтийн менежерПРЕМИУМ БРЭНДС ВОРЛД ХХК
2024-11-19
Худалдагч, Кассын ажилтанБи Ти Ай
2024-11-11
Худалдааны төлөөлөгчБОСА ИМПЕКС ХХК
2024-11-13
BRAND MANAGER - SANYМСМ Групп ХХК
2024-11-15
Хүргэлтийн ажилтан авна.Тренд мебель монголиа
2024-11-15
ПРОМОТЕР /Сурталчилгааны ажилтан/Цахиур ХХК
2024-11-14
Борлуулалтын менежерАЛТАН ЗААН ХХК
2024-11-12
Худалдааны зөвлөх/ гоо сайхан 13-р хороолол/Наран Бьюти Уорлд ХХК
2024-10-24
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХГовь ХК
2024-11-18
Гоо сайхны Худалдааны зөвлөх /УИД /Наран Бьюти Уорлд ХХК
2024-10-23
ТөлөвлөгчМоннис Групп
2024-11-07
Худалдааны зөвлөхТэнгэр Алтай Трейд ХХК
2024-11-06
БҮСИЙН МЕНЕЖЕРТалх Чихэр ХК
2024-11-21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.