ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлэх;
- Байгууллагын дотоод журам болон бусад журмуудтай холбоотой харилцааг зохицуулах, хэрэгжилтийг хангуулан ажиллах;
- Бодлогын баримт бичиг, албан бичиг, тушаал, ажил албан тушаалын тодорхойлолтууд боловсруулах;
- Батлагдсан бүтэц орон тооны дагуу тохирох сувгаар бүрдүүлэлт хийх, сонгон шалгаруулах;
- Холбогдох тайлан мэдээг цаг тухай бүр гаргах, тайлагнах;
- Чиг үүргийн дагуу бусад ажил үүрэг.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Green ERP систем дээр ажиллах чадвартай;
- Баримт бичиг боловсруулах чадвар өндөр байх;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн мэдлэгтэй.
Нэмэлт мэдээлэл
Хариуцлагатай, ухаалаг санхүүгийн хэрэглээг технологийн дэвшилтэт шинэлэг шийдлээр санхүүжүүлэх эрхэм зорилготой хамт олонтой нэгдэн суралцаж хөгжих, карьераа өсгөх боломжтой.
Бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын цагийн уян хатан сонголт
- Эрүүл мэндийн даатгал
- Утасны төлбөр
- Цай, кофены хангамж
- Спорт заал
- Сэтгэл зүйч
- Ажиллахад таатай орчин угтах болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.