Сантехникч ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрлэлийн шугам, угаалга, ариутгал, хүнсний аюулгүй байдлын стандарт (MNS:6561)-д нийцүүлэн усны чанарыг тогтмол хянах.
- Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, шинжилгээ хийж шаардлагатай арга хэмжээг авах.
- Ус хангамж, ариутгах татуургийн системийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, засварлах.
- Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг удирдах.
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ус хангамж, ариутгах татуурга, инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. /Мэргэшсэн/
- Ус хангамж, ариутгах татуургийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй.
- Усны чанарын стандарт, хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах мэдлэгтэй.
- Багаар ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Өсөн дэвших боломжоор хангаж, ур чадварын нэмэгдэл, Үйлдвэрийн хүнд нөхцөлийн нэмэгдэл тооцно.
- Ажлын цаг 7хоногт 36 цаг байна.
- Үндсэн цалин + унаа, хоол, илүү цагийн нэмэгдэл, зэрэг урамшуулал олгоно.
- Сардаа 2 удаа цалин олгогдоно. Урьдчилгаа цалин+Сүүл цалин+Гүйцэтгэл/ Тухайн ээлжийн ажлын КPI үзүүлэлтээр үнэлэгддэг/
- Эерэг бүтээлч хамт олон, тав тухтай орчин таныг хүлээж байна.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Ажил дээрх асуудал шийдвэрлэлт
- Ажилтны ёс зүй ба хариуцлага
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭрчим хүч, дулаан хангамж
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7270-9999, 80269922, 89480202
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.